1.Эрдэнэ-Очирын Одбаяр 1991 оны 3 сарын 13-нд төрсөн
2. Дархан хотод төрж өссөн
3. Багаасаа урлаг спортын сонирхолтой байсан бөгөөд ахлах ангид орохдоо л жүжигчин болно гэж шийдсэн гэдэг
4. Кино урлагийн дээд сургуулийг “жүжигчин” мэргэжлээр 2012 онд дүүргэсэн ба багш нь АЖ П.Цэрэндагвийн гарын шавь нарын нэг
5. Төгссөн даруйдаа “Шинэ үе” продакшны сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр Бооёо ахтайгаа гар нийлэн ажиллах болсон
6. Эрдэмт хүн даруу гэдэг шиг 4 жил “Шинэ үе” продакшнд ажиллаж байхдаа өөрийн карераа хөөгөөгүй. Учир нь нэгэн ярилцлагадаа сурах зүйл их байгаа гэдгээ хэлсэн
7. Карер хөөгөөгүй залуу нэг л өдөр охид бүсгүйчүүдийн сонирхлыг татах болсон нь “Маш нууц” киноны гол дүрийг бүтээсэн Э.Одбаяр гэгч хэн бэ
8. “Маш нууц” кино түүний анхны гол дүр байсан бөгөөд өөрийгөө хэр ур чадвартай ямархуу жүжигчин бэ гэдгээ батлан харуулсан.
9. “Brotherhood”-ын ах нартайгаа цус нэг биш ч зүрх нэг гэдгээ үг үйлдлээрээ харуулдаг. Хуурай ах дүүс Европын орныг зорин сурч боловсрохоор явсан бөгөөд эх орондоо ирээд удаагүй байгаа
10. Эх орондоо ирээд удаагүй байгаа ч сурч мэдсэн зүйлээ харуулахыг хүссэн үү шинэхэн уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа юм байна.
Эх сурвалж: Zone.mn
Д.Цэцэг