Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Гуяны дотор хэсгийн өөхөн давхаргыг арилгах арга

$
0
0

0af8bc312354f0e766381e1a16c4a8b2Хүн таргалаад эхлэхээр ялангуяа эмэгтэйчүүд бол гуяны дотор хэсгийн мах нь цулцайж, өөхөн давхарга ихээр хуримтлагдан, үүний улмаас гадаад төрх, харагдах байдалдаа сэтгэл ихээр эмзэглэдэг.

Аз болоход зарим нэг дасгал хөдөлгөөнийг хоолны дэглэмтэй хослуулснаар уг асуудлыг төвөггүйхэн шийдэж болдог аж. Ингэхийн тулд та амьдралын зөв хэмнэлтэй болно гэдэгтээ баттай итгэж, шийдэх ёстой. Гуяны дотор хэсгийн хуримтлагдсан өөхөн давхаргыг арилгахад 3 зүйлийг сайтар анхаараарай.

Юуны өмнө гуянд хуримтлагдсан өөхөн давхаргыг сайтар шатаахын тулд өдөрт авах илчлэгээ хязгаарлаж нь зүйтэй. Хурдан үр дүнд хүрье гэж хүсч л байгаа бол өдөрт авах нийт хоолны илчлэгийг 1000 ккал болгон багасгах шаардлагатай.

Хоёрдугаарт, таны хооллох хугацаа хоорондоо хол байх ёсгүй бөгөөд энэ нь таныг хэтрүүлэн идэхээс болгоомжилж байгаа хэрэг юм. Харин үүний оронд өдөрт 2-3 цагийн зайтай юм идэж, өлсгөлөн байдлаа дарах хэрэгтэй. Таваг шөл идэх нь хамгийн сайн сонголт шүү.

Гуравдугаарт, юм идэх болгоныхоо өмнө аяга ус ууна. Хамгийн гол нь илчлэг ихтэй сүүн коктейль, дурын ямар нэгэн шүүс, согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа зэргийг усаар орлуулаарай.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>