Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Д.Трамп сонгогдвол Америкийг орхино гэж “амлаж” байсан одод

$
0
0

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн  Хиллари Клинтон ялагдал хүлээсэнд Америкийн шоу бизнесийнхэн ихэд харамсаж буйгаа илэрхийлээд байгаа билээ.

Учир нь түүнийг нэр дэвшсэн өдрөөс эхлэн тэд 100 хувь дэмжиж байгаагаа хэлж, харин өрсөлдөгч Доналд Трампад дургүй, бүр үзэн ядаж байгаа талаараа нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллээр ний нуугүй зарлаж байсан юм.

Зарим нь ч бүр Доналд Трамп Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдвол эх орноо орхих талаар ч дуугараад амжсан.

Жүжигчин Брайан Крэнстон

“Breaking Bad” цувралд тоглосон жүжигчин Брайан Крэнстон твиттер хуудаснаа

“Мэдээж би эндээс нүүх болно. Тийм зүйл болно гэдэгт итгэхгүй байна. Ийм зүйл битгий болоосой гэж бурхандаа залбирч байна” хэмээн бичжээ.

Жүжигчин Самюэль Л. Жексон

Жүжигчин Самюэль Л. Жексон

“Тэр ерөнхийлөгч болбол би өөрийн хар өгз*** чирээд Өмнөд Африк руу нүүнэ”

Жүжигчин Лэна Данэм

“Girls” цувралын жүжигчин Лэна Данэм

“Олон хүн явах талаар ярьж байгаа ч би үгэндээ эзэн болох болно. Би Ванкувэрт байдаг нэг сайхан газрыг мэднэ” гэсэн бол

Дуучин Шер

Дуучин Шер

“Би Бархасбадь гараг руу нүүнэ”

Дуучин Майли Сайрус

Дуучин Майли Сайрус

“Тэр ерөнхийлөгч болбол би эндээс нүүнэ. Би хэлсэн л бол хийдэг” гэжээ.

Жүжигчин, дуучин Барбра Стрейзанд

Жүжигчин, дуучин Барбра Стрейзанд

Твиттерийн дагагчдадаа хандаж “Та нар намайг эх орондоо уривал би танай улс руу явна. Үгүй бол Канад руу” гэв

Инээдмийн жүжигчин Эми Шумер

Инээдмийн жүжигчин Эми Шумер

“Би Испани руу нүүх учраас испани хэл сурах хэрэгтэй.”

Жүжигчин Челси Хэндлер

Жүжигчин Челси Хэндлер

“Ямар ч байсан би өөр улсад байшин худалдаж авсан. Нүүнэ гэж ярьчихаад нүүхгүй хүмүүст гэж хэлэхэд би бол энэ улсаас явна.”

Жүжигчин Вүүпи Голдберг

Жүжигчин Вүүпи Голдберг

“Магадгүй нүүх цаг минь болсон байх. Би бол боломжтой хүн.”

Жүжигчин Хлое Севиньи

Жүжигчин Хлое Севиньи

“Би Нова Скотия руу нүүнэ.”

Харин сонгуулийн үр дүнгийн дараа нийгмийн сүлжээгээр энэ талаар хэлэлцэх болж, тэднээс ам асууж чухам хэзээ явахыг нь лавлаж байсан бол зарим нь өөрийн эх орноо сурталчилж, явахаар бол өөрсдөөс нь онгоцны тийз захиалж болно хэмээн үйлчилгээгээ сурталчлаад амжжээ.

С.Заяа

GoGo.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678


<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>