
Тэгвэл өчигдөр Лос-Анжелес хотын Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан газрынхан Брэдийг шалгаж дуусаад хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Шалгалт явагдаж, ямар нэгэн хууль бус зүйл илрээгүй ч Анжелина бууж өгөхийг хүссэнгүй. Тиймээс жүжигчин эмэгтэй эр нөхрөө хэрэгт унагахын тулд шинэ нотолгоонуудыг гаргаж өгөхөөр төлөвлөжээ. Дээр нь Жолигийн төлөөлөгч хүүхдүүд нь ааваасаа хагацсаны дараа илүү баяр хөөртэй болсон хэмээн мэдэгдсэн байна.