Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Мүүн” Б.Насанбаярыг уучилж, “Цэнхэр үст” Цэрэн булхайг нь дэлгэлээ

$
0
0

18БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг Мүүнийн шашны “загалмайлсан эх” хэмээн буруушааж, Монголын хүүхэд залуусыг гадны гаж урсгалд уруу татсан гэх асуудлыг “Цэнхэр үст” Цэрэн цахим ертөнцөд анхлан дэлгэж байлаа. Тэрбээр боловсролын салбарт Мүүнийн шашны төлөөлөл байж болохгүй гэдгийг олонд мэдэгдэж, өөрийн цахим хуудсаар дамжуулан эрчимтэй нь аргагүй тэмцэж яваа нь үнэн. Үүнээс болоод багагүй асуудалд орсон Б.Насанбаяр хатагтай ч хэвлэлийнхэнд хандаж, өөрийн гэм буруугүйг нотлохоор багагүй оролдсон бөгөөд олны танил эмэгтэйчүүдийн энэ “дайн”-д сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хүртэл хутгалдаад авсан билээ. Ийнхүү гурвалжин дөрвөлжин хэрүүл, бие биеэ чичилсэн элдэв таагүй мэдээллээр дүүрэн өрнөсөн цахим ертөнцөд саяхан бас нэгэн хувьсал болоод амжив. Тухайлбал, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан “Мүүн” Б.Насанбаярыг уучилж буйгаа мэдэгдэн энэхүү зүйлийг бичиглэжээ. “БИ Б.НАСАНБАЯРЫГ УУЧЛАХААР ШИЙДЛЭЭ

19Ингэж бодлоо л доо. “Хүн надтай ямар харьцана би яг тэгж харьцана” гэдэг бодлын эсрэг байдаг хүн л дээ, би. Хүн надад яаж ч муугаар хандсан, би өөрийнхөө үзэл бодол дотроо бий болгосон соёл иргэншлээ тайлж хаяад уралцаад явах нь буруу гэж. Иймээс Б.Насанбаярыг уучлахаар шийдлээ. Яахав, бухимдаад намайг хардаад, элдвээр хэлээ л биз. Би ч гэсэн өөртөө буй баримтыг дэлгэнэ гэж бодож байснаа болихоор шийдлээ. Миний хувьд энэ сэдэв дууссан. Мүүн гэдгийг ямархуу юм байдгийг манай Цензургүй баг монголчуудад харуулсан. Энэ л үр дүн. Тэрнээс нэг бүсгүйтэй маргаад, хэрэлдээд мууг нь үзэх сонирхол алга. Тийм болохоор Б.Насанбаяр минь энэ сэдвийг дуусгалаа, би л хувьдаа. Надад ямар нэгэн баримт байхгүйдээ биш, зүгээр л бид эвтэй байсан нь дээр. Чи бидний үр хүүхдүүд харж байгаа. Чи бидэн адилхан эх хүн. Би ч өөрөө үе, үе нийгмийн хурц дайралтад өртдөгийн хувьд одоо чамд ямар байгааг ойлгож байна. Уучилж чадна гэдэг хүн чанарын хэрэг. Эвлэрэл рүү өөрөө түрүүлж алхана гэдэг мөн л хүн чанарын хэрэг билээ. Намайг хард, намайг гүтгэ, намайг хараа. Энэ бол хүний эрх. Энэ эрхийн чинь төлөө би уучиллаа. Бүгдийг мартлаа. Энэ сэдвийг орхилоо. Өмнө нь бичсэн постуудаа устгалаа. Чамд сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн тэрбээр бичжээ.

Тэгвэл үүнтэй эсрэгцэх мэт “Цэнхэр үст” Цэрэн нэгэн бичлэгийг олонд түгээж “Мүүнистүүд жинхэнэ эцэг эхдээ залбирахдаа дэлхийд “Ариун гэр бүл” байгуулах үйлсдээ хүчин зүтгэхээ илэрхийлдэг. Монголын төлөө биш, Мүүний засаглалтай ариун улсыг… Энэ аудио бичлэгийн дор хараал хэлэхгүй, үнэн мөнийг олж тунгаахыг сонсогч та бүхнээс хүсье. Үүнийг дэлгэгч Э.Цэрэндолгор миний бие өөрийгөө хамгаалахын тулд энэ бичлэгийг шүүхэд өгөх ба шүүхээр дамжуулан Б.Насанбаярын дуу хоолой мөн эсэхийг шинжээчдээр дүгнэлт гаргуулна” хэмээн томоохон шуугиан тариад байна.

С.Цахиур

www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>