Одоогоос яг жилийн өмнө “O Couture” шоунд топ Э.Одгэрэл оролцож нэг тэрбумын үнэ бүхий даашинзыг амилуулна гэсэн шуугиан дэгдэж байв. Дизайнер Д.Отгонжаргалын гоёлын даашинзны шоу энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байгаа билээ. Гэвч өнгөрөгч жилийн шоунд Э.Одгэрэл оролцоогүй. Хүнийг нь голсон уу, хувцасыг нь голсон уу эсвэл зүгээр л хуурамч сенсааци байсан уу бүү мэд.
Харин энэ жил Д.Отгонжаргалын даашинзыг топ Д.Пүрэвсүрэн өмсөж шоунд нь голлох загвар өмсөгчөөр оролцохоор болжээ. “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, Азийн супер стар модель Э.Энхболд топ Пүүжээ нар “Говь” брэндийн нүүр царайгаар цөөнгүй жил хамтран ажилласан. Дизайнер Д.Отгонжаргал, модель Э.Энхболд нар нэг гэр бүлийн хоёр, нөхөр нь маркетинг тун сайн хийж шоуг зохион байгуулдаг.
Хамтын нөхөрлөлөө бодсон уу, ямартай ч Э.Одгэрэлийн голсон даашинзыг тайзнаа ховорхон гарах болсон топ Пүүжээ өмсөхөөр болсон нь олны сонирхлыг татаж байна. Гурван хүүхдийн ээж болсон ч гунхсан хэвээрээ байгаа Пүүжээ иогийн фанат болсон. Түүний шоунд зориулсан зураг авалтууд эхнээсээ сошиал медиад тарсан ба “Оворжоо юу даа” гэсэн сэтгэгдэлд топ “Би чинь гуч гарсан бүсгүй шүү дээ. Хорьтой охин биш” гэж хариулж сууна.
Эх сурвалжийн линк: http://sharmedee.net/photo/8466-2016-11-03-21-07-54