Их Британийн хамгийн үлгэр жишээ гэр бүлийн эзэгтэй хатагтай Викториа Бекхэм өнгөрсөн мягмар гарагт тусгай хүлээн авалтын зоогийн дараа хэвлэлийнхний дуранд тун эвгүй дүр зурагтай буужээ. Бага зэрэг доголж, нэлээд “халсан” байсны сацуу хар өнгийн жинсэн өмд нь мэдэгдэхүйц норсон байв. Викториагийн өмд тун эвгүй “хэсэг”-тээ норсны учир шалтгаан юу болохыг Английн хэвлэлүүд тэр даруй л лавлацгааж эхэлжээ.
Лондон хотод өөрийн нэрийн брэндийн дэлгүүрийнхээ нээлтийн хүлээн авалтад ийм байдалтай хэвлэлийн дуранд өртсөн Викториа Бекхэм болон эр нөхөр Дэвид Бекхэм нар одоо хүртэл ярилцлага өгөхөөс татгалзсаар байна.
Хүлээн авалт дууссаны дараа Викториа Бекхэм нэлээд согтсон байсан нь түүнийг өмдөндөө бие зассан байж болзошгүй гэх хардлагыг хэвлэлийнхэн түгээгээд байгаа. Гэхдээ Бекхэмийн гэр бүлийн ойрын хүн “Хатагтай Викториагийн өмдөн дээр дарс асгачихсан. Магадгүй тэр хэсэг нь эвгүй харагдсан байх. Викториа нойтон өмдтэй гарахыг хүсээгүй ч Дэвид түүнийг машиндаа суухыг ятгасан” гэжээ.