Парист болсон дээрмийн хэрэг өнгөрөөд нэг сар болж байгаа хэдий ч Ким Кардашиан гэртээ бүгсэн хэвээр л байна. Идэвхигүй байгаа түүний цахим хуудсанд даваа гарагт Кимийн нэгэн зураг оржээ. Сандал дээр суугаад утсаа үзэж буй түүний энэ зураг нь урьдаас тохируулчихсан зураг байж магадгүй гэнэ.Харин түүний вэбсайтад хүүхэд насандаа буюу Халлоуины баяраар эгчтэйгээ хамт авахуулсан зураг шинээр оржээ. Кимийн эцэг Роб Кардашиан хүүхдүүдийнхээ дүрс бичлэгийн хийх дуртай хүн байсан бөгөөд тэмдэглэлт баяр болгоноор видео хийж дүрсжүүлсэн нь тэдний гэр бүлийн нандин дурсамж болон үлдсэн тухай Ким бичжээ. 1982 онд Ким wonder woman шиг хувцаслаж, том эгч Коортни нь хулуу болсон энэ зургийг нэгэн дүрс бичлэгээс тасалж авчээ.Аавдаа маш их хайртай, бахархаж явдаг Ким хэдхэн өдрийн өмнө болсон нас барсан эцгийнхээ дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаанд оролцоогүй нь мөн л Парис дахь дээрмийн хэрэгтэй холбоотой гэнэ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn