Дуучин С.Зоригттой хамтарч “Хайртай хүндээ” тоглолтоо амжилттай хийгээд байгаа авьяаслаг бүсгүй маань сурталчилгааныхаа зургаас болоод чамгүй хэл аманд өртсөн нэгэн. Эрчүүдийн анхаарлыг татсан тонтгор өгзгөө “Силикон шахуулж буяндаа бузар хийхгүй” хэмээн зад рекламдсан дуучин А.Хишигдалай торон өмсгөлтэй нүцгэн шахуу зургаа олонд дэлгэж баталсан удаатай.
Тэгвэл сонсогч залуусынх нь аазгайг хөдөлгөж, хартай хүүхнүүдийн атаархлыг тээсэн “том” өгзөгнийхөө нууцыг цахим ертөнцөд задалж орхилоо. Манайдаа л томоохонд тооцогддог “Улаанбаатар” фитнесс клубт хичээллэж, өгзгөө томруулах зорилго тавьснаа нуугаагүй тэрбээр “Доржоо багш миний шүүсийг шахаж байна аа” хэмээн ам алджээ.
Хэрэгт дуртай сониуч найзууд нь түүний үгийг шоглоом болгож “Наад өгзөг чинь дэлбэрлээ. Доржоо багш ч азтай юмаа. Шүүсийг нь шахахаар яг юу гарах вэ” гэх мэтээр онигоонд оруулж, дуучин бүсгүй арга буюу эл бичиглэлээ устгахад хүрчээ. Булчин шөрмөсөө чангалж, бие галбираа улам гоё болгохыг хүссэн А.Хишигдалайгийн буруу ч гэж юу байхав. Адтай бичиглэл, аазгай хөдөлгөсөн содон зураг нь л онигоонд оруулаад байгаа болохоос…
С.Цахиур