Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Бүсгүйчүүд эрчүүдийн хэмжээнд согтууруулах ундааг хэрэглэх болжээ

$
0
0

1201610251477339202Согтууруулах ундааны хэрэглээгээр бүсгүйчүүд эрчүүдийг гүйцэж, хатуу ундаа тэдний эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж эхэлснийг судлаачид баталжээ.

1891 оноос 2014 он хүртлэх эрчүүд, эмэгтэйчүүдийн уух зуршил, харьцаанд судалгаа хийсэн Австралийн судлаачид ийм дүгнэлт гаргасан байна. Тэд 1980 оноос хойш гарсан олон улсын 68 судалгааны материалд шинжилгээ хийж үр дүнг нь BMJ Open сэтгүүлд нийтлүүлжээ.

Түүхээс харвал 1891-1910 оны үед эрчүүд бүсгүйчүүдээс хоёр дахин их уудаг байсан байна. Мөн уусны улмаас асуудалд орох тохиолдол эмэгтэйчүүдээс гурав дахин өндөртэй байжээ.

Гэтэл 1991-2000 оны хооронд төрөгсдийн хувьд энэ харьцаа нь тэнцүү хэмжээнд хүрсэн байна. Ерөнхийдөө 1950-аад оноос эхлэн эмэгтэйчүүдийн уух хэмжээ тогтвортой нэмэгдэж иржээ. Ялангуяа залуу бүсгүйчүүд зарим талаараа эрчүүдээс илүү хэмжээгээр уух болсон нь харагдсан байна.

Бүсгүйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэн нь хэд хэдэн шалтгаантай. Үүнд ундааны төрөл нэмэгдэж, үнэ хямдарч, худалдах авахад хялбар болсон нь нэг талын шалтгаан гэнэ.

Нөгөө талаас орчин үед ажлын байраа алдахгүйн тулд, эсвэл ажил хэргийн шалтгаанаар уух соёл дэлгэрсэнтэй холбоотой. Тухайлбал 2011 оны статистик тоо баримтаас харвал удирдлагын түвшинд ажилладаг, эсвэл тодорхой ажил мэргэжилтэй эмэгтэйчүүд ажлын өдрүүдэд дундаж эмэгтэй хүнээс илүү их уудаг болсон байна.

Эмэгтэйчүүдийн бие согтууруулах ундаа шингээх чадвараар эрчүүдээс дутуу байдаг нь тэдний бие дэх усны хэмжээнээс болдог. Тэдний биед бага ус байдгаас хатуу ундааг шингээх чадвар бага. Мөн эрчүүдтэй харьцуулбал элэгний хэмжээ нь жижиг тул согтууруулах ундааг боловсруулах чадвар бага байдаг ажээ.

Тиймээс судлаачид залуу эмэгтэйчүүдийг архидан согтуурах зуршлаас сэргийлэх арга хэмжээ авахад анхаарах цаг болсныг судалгааны тайландаа дурдсан байна.

Эх сурвалж: The Guardian


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>