Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ГЭРИЙН НӨХЦӨЛД МАСК ТАВИХ ХЯЛБАР ЖОР

$
0
0

bb178788-47c0-4842-9b23-79c511d870a9Чийгшүүлэгч авокадо жимсний маск

Орц:  -½ буюу тал  Авокадо

-1 ц/х  цэвэр тараг

-1 ц/х  зөгийн бал

Энэхүү маск нь ядарсан арьсыг гайхалтай сэргээж чийгшүүлнэ. Авокадогаа зөөлөрч нухаш болтол нухаад зөгийн бал, таргаа хийж холин 10-15 минут тавина. Мөн1-2 ц/х оливын тос нэмбэл арьс тань илүү булбарай зөөлөн болно.

 

  1. 2. Нүх сэв арилгагч өндөгний цагаантай маск

Орц: -1 ширхэг Өндөгний цагаан

-1 ц/х лимоны шүүс

- ½ ц/х турмерик /цагаан гаа/-ийн нунтаг

Өндөгний цагаан тослог арьсан дээр батга гарах эрсдлийг бууруулдаг гайхалтай уургийг агуулдаг. С амин дэмээр баялаг лимоны шүүсэндээ өндөгний цагаанаа хийгээд хутгасны дараа турмерик буюу цагаан гааны нунтагаа хийж хутгаснаар маск бэлэн болно. Маскийг тавихдаа “Т” хэлбэрийн буюу хамгийн ихээр арьсанд тос ялгардаг дух, хамар, эрүү хэсэгтээ тавиарай. Ингээд 15 минутын дараа усаар зайлж угаагаад арьсаа алчуураар зөөлөн дарж хатаана.

 

  1. 3.  Тайвшруулагч зөгийн балтай маск

   Орц:  - 2 х/х цэвэр зөгийн бал

- 1 ц/х синнамон

- 1/2 лимон жимс

Зөгийн балаа /печь/ шарах шүүгээнд хэсэг хийж бага зэрэг халаагаад синнамон, лимонтойгооо нийлүүлэж хутгана. Синнамон нь арьсны улаасан үрэвслийг багасгадаг. Харин лимонд агууллагддаг хүчил нь халцралт хурайшилтыг багасгахад үр нөлөө бага ч хар батгыг арилгадаг давуу талтай. 15-20 минут тавиад бүлээн усаар угаагаарай.

 

  1. 4. Халцралтыг гуужуулагч бор сарахтай маск

Орц:  - 2 х/х бор сахар

- 2 х/х наргил модны самрын охь буюу тос

Энэхүү маск нь үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй бөгөөд үр дүнд нь таны арьс зөөлөн болж гэрэлтэх болно. Хэдэн минут тавиад бүлээн усаар зөөлөн үрж угаагаарай.

 

 

  1. 5. Улайлт багасгагч овьёосны маск

Орц: -2 х/х түүхий овьёос

- 1 ц/х зөгийн бал

-½ буюу тал гадил жимс

Гадил жимсээ нухаад дээр нь овьёос, зөгийн бал хийснээр маск бэлэн болно. Овьёос нь наранд түлэгдэн эмзэг болсон арьсанд гайхалтай нөлөө үзүүлдэг ба нарны тосоо түрхэхээ мартсан үедүүдэд хамгийн сайн тохирох маск. Харин зөгийн бал нь үрсэлтэй арьсанд батга гархаас хамгаална.

 

  1. 6. Сэвх, толботой тэмцэгч сүүтэй маск

Орц:  -2 х/х зөгийн бал

-2 х/х задь самрын нунтаг

-2 ц/х сүү

Батганаас үүдэн эмзэг, нөсөө толботой болсон арьсанд илүү тохирно. Сүү нь мөн л байгаалиасаа батгатай тэмцэгч, батга гарахаас сэргийлэгч, нөсөө толбоны эсрэг байж чаддаг байна. Бүгдийг нь холиод 10-15 минутын дараа усаар зайлаарай. Харин дараа нь өөрийн хэрэглэдэг чийгшүүлэгч ээ түрхээрэй.

 

  1. 7. Залуужуулж сэргээгэгч шоколадтай маск

Орц:  -½ аяга какаоны нунтаг

-3 х/х овьёос

- 4 х/х цөцгий

-¼ аяга зөгийн бал

Хар буюу цэвэр шоколадыг идэхэд бидний сэтгэл санаа тайвширч, тархи толгойг сэргээхээс гадна нүүрэндээ ч түрхэж болдогийг та мэдэх үү? Тэгвэл үүнийг нүүрэндээ тавьснаар арьсыг үл илсэлдүүлэгч антиоксидантаар баяжуулж залуу болгон арьсан дахь коллагенийг ч хадгалж чаддаг байна.  Орцуудаа холиод 10 гаран минут тавьсны дараа усаар зайлж угаагаарай.

Б.Сэлэнгэ

times.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>