Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ширли Темплийн нэрийн хуудас болсон буржгар үсний нууц юу байв?

$
0
0

1928 оны дөрөвдүгээр сарын 23-д Жорж Темпл  Гертруда Амилиа нарын охин болж “буржгар үст” хэмээн алдаршсан жүжигчин Ширли Темпл мэндэлжээ.

5Түүний эцэг бизнесмен банкир, эх нь бүжигчин байсан бөгөөд охиноо урлагийн замд хөтөлсөн гэж үздэг аж. Ширли гуравхан настай байхдаа кино урлагт хөл тавьж 14 богино хэмжээний, 43 бүрэн хэмжээний, 25 үлгэрийн кинонд тоглосон юм.

Насандаа баймгүй хэрсүү, авьяаслаг жүжигчин охин зургаан настайдаа “Juvenile Oscar” шагналыг хүртэж байлаа. Өхөөрдөм инээд, гэнэн цайлган хэрнээ ухаалаг төрхтэй түүний гол имиж буржгар үс байсан юм. Гэвч түүний буржгар үс Ширлиг багагүй зовоодог байсан гэнэ.

Охиноо урлагийн замд дэмжсэн ээж Гертруда нь өдөр бүр охиныхоо үсийг ороож янзалж өгдөг байсан төдийгүй бусдын хайрыг татсан буржгар үсийг нь хадгалахын тулд долоо хоногт нэг удаа цуугаар зайлдаг байж.  1933 онд “Фокс” кино компани Ширлитэй долоо хоногийн 150 доллараар хамтран ажиллах 7 жилийн хугацаатай гэрээг байгуулахад ээж Гертруда Амилиа мөн охиныхоо үсчнээр долоо хоногийн 25 доллараар ажиллах гэрээ байгуулсан гэдэг. Ширлиг амжилтанд хүрэхийн хэрээр тус мөнгөн дүн санаанд оромгүйгээр өссөн билээ. Үзүүрээсээ уг хүртэл рүүгээ буржийсан үс нь заримдаа орооцолдож, самнахад төвөгтэй  байсан төдийгүй цуугаар зайлахдаа нүд нь хорсож өвддөг байжээ.

Түүгээр үл барам бяцхан охиныг жижиг биетэй том хүн хэмээх дуулиан гарч байжээ. Бага насны хүүхдүүдийн адилаар сүүн шүд нь хорхойтож унасан учир хиймэл шүд зүүдэг байсан Ширли санамсаргүй байдлаар шүдээ унагааснаас ийн яриа гарахад хүргэсэн хөгжилтэй түүх бий гэнэ.

Түүгээр ч үл барам түүний буржгар үсийг тухайн үед хиймэл үс гэж ярьцгаадаг байв. Шүтэн бишрэгчид нь Ширлиг кинонд тоглох үедээ хиймэл үс зүүдэг гэж “сэжиглэдэг” байсан гэнэ. Инээмсэглэсэн царайны цаана ямар их өвдөлт, тэсвэр тэвчээр байдаг гэдгийг харуулсан олон жүжигчдийн нэг нь Ширли. Түүнийг хожмоо илүү алдартай жүжигчин болно гэж хүмүүс итгэдэг байсан ч тэрбээр улс төр, нийгэм, энтертайнмент ертөнцийг сонирхож хөл тавьсан юм.

Тэрээр 1967 онд төлөөлөгчдийн хуралд өрсөлдөж ялагдсан боловч шантраагүй бөгөөд Чехославяк, Гана улсуудад АНУ-ын Элчийн сайдаар олон жил ажиллажээ. Мөн АНУ-ын НҮБ дэх төлөөлөгчөөр ажиллаж  байв.

Ширли 17 настайдаа хүний гэргий болсон ба анхны нөхөр нь Жек Агар хэмээх цэргийн офицер байв. Тэд Линда Сюзан нэрт охинтой болсон ч удалгүй тусын замыг хөөжээ. 1950 онд бизнесмен Чарльз Блектэй гэрлэж хоёр хүүтэй болсон билээ. Ширлигийн амьдралын хамгийн нандин сайхан нь хоёр дахь нөхөр Чарльз байсан тухай дурсан ярьсан байдаг. Тэрээр 2014 оны 2-р сарын 10-ны өдөр буюу 85 насандаа таалал төгсчээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.zone.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles