Английн шүүх 14 настай хүүг уруу татаж бэлгийн харьцаанд орсон асрагч эмэгтэйд 166 сарын баривчлах ял өгсөнийг Уэльсийн олон нийт эсэргүүцсэн тухай Metro-д мэдээлжээ. Энэ сайтад зураг нь гарсан 19 настай гэх Дэлия Поултон гэдэг энэ бүсгүй айлын хүүхдийн асрагчаар ажиллаж байхдаа хүүтэй нь бүтэн жилийн турш бэлгийн харьцаанд орж байсан нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтанд асрагч бүсгүй хүүтэй 70 гаруй удаа бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн байна. Шүүх түүнийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэж үзсэн ч ердөө 16-хан сар баривчлах ялаар шийтгэжээ. Харин олон нийт үүнийг нь хэтэрхий хөнгөдсөн гэж эсэргүүцсэнээс гадна хүчингийн гэмт хэргийн хэмжээнд авч үзэхийг шаардаж байна.
НУУЦ.мн
↧
14-тэй хүүг 70 удаа хүчирхийлсэн асрагчид 16 сарын баривчлах ял өгсөнийг эсэргүүцжээ
↧