Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Зургаан настай хүүгээ гэр орны ажилд сургасан ганц бие ээж шүүмжлэлд өртжээ

$
0
0

8Мичиган мужийн Николь гэдэг хүү охин хоёртой өрх толгойлсон эмэгтэй гэр орны өдөр тутмын ажил хийдэг зургаан настай хүүгийнхээ зургийг цахимаар цацсан нь олон нийтийн дунд том маргаан дэгдээжээ. Ээжийнхээ зааж сургасны дагуу бяцхан хүү угаалгын болон аяга таваг угаах машиныг чадварлаг ажиллуулж  бүр хийн зуухан дээр жигнэмэг жигнэж чаддаг болжээ. Гэр цэвэрлэх хог хаях нь хөнгөхөн ажил нь гэнэ.

 -Би хүүгээ зөвхөн эмэгтэйчүүдийх гэх гэр орны ажилд сургаж байгаа. Муугаар бодоход том болсон хойноо ганцаараа хоцорвол хэний гарыг харалгүй хоолоо хийгээд хувцсаа угаачихна. Гэр бүлтэй болбол эхнэрдээ туслаж чадна. Биднийг бага байхад гэрт ч сургуульд ч гэр орны ажлын иймэрхүү дадалд сургадаггүй байсан. Тийм ч учраас би хүүгээ ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүн болгохын тулд энэ бүхнийг зааж сургаж байгаа юм. Миний хүү гэр орны ажилд нухлагдлаа гээд эрэгтэйлиг шинжээ алдаж эмэгтэйлиг болохгүй. Хоол хийх шал угаахыг дорд муу ажил гэж үздэг хүмүүсд хүртэл тэр бүхнийг хийгээд сурчихгүй яав даа гэж харамсах өдөр ирдэг л юм-

Харин олон нийтин тодорхой хэсэг Николийг эрэгтэй хүүхдийг багаас нь эмэгтэйлиг зан дадалд хэвшүүлж буруу зүйл хийж байна хэмээн шүүмжилжээ. Тэр тусмаа өрх толгойлсон эмэгтэйн хувьд хүүгийнхээ эр хүний шинж чанарыг нь алдагдуулж байгаа нь ирээдүйд том алдаанд хүргэнэ гэж анхааруулсан байна.
НУУЦ.мн


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>