Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ногооны ороомог

$
0
0

d55081a8cb654f56originalЭнэ удаад амтат ногооны ороомгийг хэрхэн хийх зааварчилгааг танилцуулж байна.

Орц: Байцаа 190гр,
шинэ цагаан мөөг 54гр,
эсвэл хатаасан цагаан мөөг 10гр,
шар лууван 30гр,
сонгино 40гр,
өндөг нэг ш,
цагаан будаа 10гр,
ногоон сонгино гурван гр,
цөцгийн тос 10гр, давс гурван гр.

Сүмсэнд: цөцгий 50гр,
цөцгийн тос,
гурил таван гр,
шөл 50гр,
улаан лоолийн нухаш 10гр.

Хийх арга: Байцааны голыг нь ухаж аваад давстай усанд бүхлээр нь чанаж /15мин/ дутуухан болгосон байцааны навчийг, нэг нэгээр нь салгаж, зөөлөн давтаж тэгшлээд дээр нь бэлтгэсэн шанзыг хийж захианы дугтуйн адил дөрвөн талаас нь нугалан эвхэж, гонзгой бөөрөнхий хэлбэр оруулна.

Тосолсон тэвшинд ороомгийг эгнүүлэн зулж, шарах шүүгээнд тавьж бага зэрэг шарагдахаар нь цөцгийтэй улаан лоолийн сүмсийг дүүртэл хийж жигнэж болгоно. Бэлэн болсон ороомгийг нэг тавагт хоёр ширхгээр таваглаж сүмс асгаж, жижиг хэрчсэн сонгино цацаж олгоно.

Шанз бэлтгэх: Хуурсан сонгино, шар лууван, агшаасан будаа, шарсан мөөг, чанаж хэрчсэн өндгийг нийлүүлэн амтална. Бусад төрлийн шанзыг ч хэрэглэж болно.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>