Холливуудын жүжигчин Анжелина Жоли гэр бүлийнхээ сайн сайхны төлөө нөхөр Брэд Питтээс салах болсон гэж тайлбарлаж байсан. Хосууд хүүхдүүдээ өсгөх тал дээр маргалддаг төдийгүй Брэд том хүү Мэддокстойгоо харилцаа тааруу байсан нь салах бас нэгэн шалтгаан болсон гэж олон нийт үздэг.Хувийн онгоцоор зорчиж байхдаа Брэд Мэддокс хүү рүүгээ хашгичин цохиж авах шахсан гэх мэдээлэл гарч, үүнийг Лос Анжелос хотын цагдаа болон Хүүхдийн асуудал эрхэлсэн газраас шалгаж байсан. Түүнчлэн Брэд архи, мансууруулах бодисын хамаарлын шинжилгээнд сайн дураараа хамрагдаж байсан.Энэ сарын найманд Брэд хүүхдүүдтэйгээ уулзах боломж гарсан хэдий ч Мэддокс эцэгтэйгээ уулзахаас татгалзжээ. Бранжелинагийн том хүү Мэддокс өдгөө 15 настай бөгөөд Анжелина Брэдтэй болзож эхлэхээс хоёр жилийн өмнө хүүгээ Тайландаас өргөж авч байсан билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: WWW.ZONE.MN