Нөхөрт гарч, ээж болсноо нэлээд хугацаанд нууцалсан жүжигчин Г.Отгонцэцэг саяхнаас хүүгийнхээ эгдүүтэй зургуудыг олонд дэлгэж эхэлсэн. УДЭТ-ын сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг түүний хувьд гучин насны босго давсан хойноо гэр бүлийн амьдрал зохиож, айл гэрийн эзэгтэй болоод байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд олон ч эрчүүдтэй нэр холбогдож явсан авьяаслаг жүжигчин маань чухам ямар залууг хань ижлээрээ сонгосон нь тодорхойгүй. Юутай ч, эх хүний аз жаргалыг жинхэнэ утгаараа мэдэрч яваагаа нуудаггүй Г.Отгонцэцэг өөрийн цахим хуудсыг хүүгийнхээ зургаар гоёдог ажилтай болжээ