Үсээ тайруулчихаад харамсаж байсан тохоилдол ганц биш удаа л байх. Одоо харамсаад суух биш доорх зүйлсийг хэрэгжүүлээд үзээрэй.
Арга 1 : Ус уух
Энэ дэлхий дээр ус шиг хэрэгтэй зүйл алга. Учир нь үс ургуулахад ус бас л хэрэг болдог гэнэ. Өдөртөө хамгийн багадаа 1,5л ус уугаарай. Ингэснээр таны үс маш хурдан ургах болно.
Арга 2 : Үсний гэмтсэн хэсгийг тайрах
Салаалсан , гэмтсэн хэсгүүдийг үргэлж тайруулж байгаарай. Салаалсан ч гэсэн ургаад байдаг үс бий. Гэхдээ эрүүл ургахгүй нь тодорхой. Гэмтсэн хэсгүүдээ тайруулснаар 2 дахин хурдан ургах болно.
Арга 3 : Тэжээлийн тос түрхэх
Тэжээлийн тосны хэрэглээгээ тогтвортой болго. Намхан хүүхдэд өндөр болгодог витамин өгөөд байхад өндөр болдогтой яг адилхан. Тэжээлээр хангаж , эрүүл сайхан үстэй болоорой.
Арга 4 : Ангижруулагч
Ангижруулагч таны үсийг зөөлөн , намируулахаас гадна ургуулах ач тустай гэнэ шүү. Тиймээс ангижруулагч хэрэглэж заншаарай.
Арга 5 : Үсээ сүлжих
Хүмүүс үсээ сүлжвэл ургадаг гээд байдаг. Энэ үгэнд тийм ч их итгэдэггүй байлаа. Гэтэл үнэн болохыг өөрийн биеэр мэдэрсэн шүү. Үсээ ургуулмаар байвал үсээ сүлжиж эсвэл дээш нь боож байгаарай.