Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Нүцгэн эрчүүд дээр сандайлсан Никки Минаж Жей Зи шиг болохыг хүсдэг

$
0
0

33 настай реппер бүсгүй бүрэн нүцгэлсэн хоёр залуу дээр ихэмсэг аргагүй нь “заларч” буй зургаар “Marie Claire” сэтгүүлийн 11-р сарын дугаарыг чимэх гэнэ.

Дугаарын ярилцлагаар Минаж залуухан охид бүсгүйчүүдийг өөрөө өөртөө хэрхэн эзэн нь болж, эрчүүдээс хамааралгүй амьдрах талаар зөвлөгөө өгчээ.

Минажийн хувьд уран бүтээл, хувийн амьдралдаа эр хүний оролцоог үгүйсгэж байгаа бөгөөд эмэгтэйчүүдэд хандан ийн хэлжээ.

Бид энэ ертөнцөд амьдарч байхдаа ямар ч тохиолдолд эр хүнээр дутах ёсгүй гэдгийг эмэгтэйчүүд мэдэх ёстой. Хэрэв чи эр хүнийг өөрийнхөө амьдралд хэрэгтэй гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэгдэж, ойлгуулчих л юм бол эрчүүд огт өөрөөр аашилж эхэлдэг юм шүү хэмээжээ.

Түүнчлэн Минаж биеэ даасан, эрх чөлөөтэй хүүхнүүдээр ихэд бахархдаг гэнэ. Никки Минажийн хувьд продьюсер Жей Зигийн туулсан амьдралаас үлгэр авах дуртай бөгөөд эр хүн энэ амьдралыг цогцлоож чадсан байхад би ч мөн адил чадна хэмээн боддог гэнэ.

Мөн энтертайнмент ертөнцөд арьс өнгөний үзэл байгааг Ким Кардашианы нүцгэн селфи зургаар жишээ татан ярьсан юм. Хэрэв Кимийн оронд цагаан арьст бүсгүй байсан хүмүүс доромжилж чадахгүй байсан хэмээжээ. Реппер бүсгүй сүүлийн үед Бейонсетэй хамтран уран бүтээл хийж буйгаа хэлсэн байна.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: WWW.ZONE.MN


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>