О.Цэнгэл гэдэг жижигхэн хөөрхөн охин МУИС-д сурч байхдаа “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал” минь кинонд тоглон олонд танигдан, найруулагчдын хамтарч ажиллах дуртай жүжигчний нэг. О.Цэнгэл “Танайд хоноё” нэвтрүүлгийг нэг хэсэг хөтөлсөн Тэнгистэй 5 жил хамтран амьдарч, хамтдаа телевизэд зүтгэж үзсэн. Залуу хосууд цагийн аясаар холдсон гэдэг.
Залуухан сайхан бүсгүйг эргүүлэх залуус мундахгүй ч О.Цэнгэл Universe best songs наадмын шилдэг оролцогчдын нэг Э.Мишээлийг сонгон хамт амьдарч эхэлсэн аж. Хамт амьдраад жил болоогүй залуухан хосуудын халуун дотно харьцаа харсан хүмүүст илт мэдрэгддэг. О.Цэнгэл 26 настай, дуучин О.Мишээл 30 настай. Дөрвөн насны зөрүүтэй, ивээл жилтэй хосууд хоорондоо их эвтэй. Э.Мишээл найз бүсгүй О.Цэнгэлдээ их хайртай бололтой. Тэрбээр “Түүнийг л аз жаргалтай байлгахыг хүсэх нь хайр. Түүнд л санаа зовж хамгаалахыг хүсэх нь хайр” гэж хайртайгаа авахуулсан зургаа цахим хуудастаа оруулжээ. Жүжигчин О.Цэнгэл “Чи надтай мөрөөдлөөсөө хуваалцаач гэхэд нь би өөрийнхөө нандин хүслүүдээ хэллээ. Тэр сонсож байгаад өнөөдрөөс эхлээд энэ бүхэн бүгдээрээ миний ч бас мөрөөдөл. Чинийхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд би бүх чадлаараа хичээнэ. Учир нь миний мөрөөдөл “чамайгаа үргэлж инээмсэглэж, жаргалтай байхыг л харах” юм” гэж уяран бичжээ.
Дуучин Э.Мишээл урьд нь эхнэр хүүхэдтэй байсан, таарч тохироогүй улмаас салсан гэдэг. О.Цэнгэл, Э.Мишээл хоёр харилцаагаа удаан хадгалж, сайхан хайраа хадгалж үлдэхийг хэн хэн нь хичээж байгаа нь мэдрэгддэг. Нэгээс саллаа гээд дахин амьдрал зохиож болохгүй гэсэн үг биш, харин ч “Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй” гэсэн үг Э.Мишээл, О.Цэнгэл хоёрт тохирох үг юм шиг ээ.
↧
О.Цэнгэл, Э.Мишээл хоёрын хайр залууст үлгэр болж байна
↧