УДЭТ-т манай урдаа барих авъяаслаг сайн жүжигчид шилэгдэн ордог гэж ойлгодог. Харин сүүлийн үед УДЭТ-ын жүжигчид уван цуван гарч, театрт “драмын 4” гэж нэршсэн залуу, Ардын жүжигчин Н.Сувд гуай, С.Сарантуяатай, Ж.Оюундарьтай, ахмад жүжигчин Цэрэндагва гуай, Мэндбаяр зэрэг хэдэн хүн тахигдан үлдэж магадгүй бололтой. УДЭТ-ын сайн жүжигчдийн нэг О.Энхтуул Германд суурьшин, жүжигчин Б.Эрдэнэцэцэг хаана яваа нь мэдэгдэхгүй сураггүй боллоо. МУГЖ У.Уранчимэг Д.Ганцэцэг, А.Ганчимэг, Н.Цэнгэлжаргал зэрэг жүжигчдийг урвуулан хувийнхаа продакшн “Хувьсал” руу явлаа. Жүжигчин Г.Отгонцэцэг Америк явснаар, “Аравт” кинонд тоглосон “Бор” Ганаа дуулна гээд театраа орхисон. Залуу жүжигчдээс “орилоо” Одончимэг, мисс Баярмаа, Тогтохжаргал нар үлдэж, Жульттад тоглуулахаар О.Дөлгөөнийг урих шахуу УДЭТ-т оруулсан билээ. УДЭТ-ын залуу жүжигчин Баярмаа наадмын нээлтэнд улаан дээлтэй Өүлэн эхэд тоглож, олны нүдийг хужирлав.
↧
Драмын хүүхнүүд тарлаа
↧