Мисс Н.Ану дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss tourism queen international 2016” Олон улсын миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож “Тэргүүн титэм”-ийн эзэн болсон билээ. Тус тэмцээн 1949 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2007 онд дэлхийн 118 улс орны гоо бүсгүй уг тэмцээнд оролцож, миссийн тэмцээнүүдийн рекордыг эвдэж байсан. Ер нь олон тэмцээнээс чансаагаараа их дээгүүрт бичигддэг байна. Энэ тэмцээнд хамгийн анх мисс Г.Оюунгэрэл оролцож “Азийн хатан хаан” хэмээх цол хүртэж байсан юм. Тэгвэл энэ удаа Н.Ану дээрх цолыг хүртсэн нь. Тэрбээр тэмцээний тухайд “Филиппин улсын мисс их хүчтэй байсан. Мөн Тайвань, Африкийг төлөөлж ирсэн охидыг дурьдахгүй байж болохгүй байх. Гэхдээ эцсийн мөчид тэмцээнд түрүүлэхдээ би өөртөө ч итгээгүй. Эх орныхоо нэрийг тэр тайзан дээр дуудуулахад үнэхээр сайхан байсан. Тухайн үеийн сэтгэл хөдлөл, сэтгэгдэл одоо ч хүртэл хадгалагдсан хэвээрээ, маш өндөр байна” хэмээн ярьжээ.
↧
Н.Ану: Би тэмцээнд түрүүлэхдээ өөртөө ч итгээгүй
↧