Попын хатан хаан Мадонна Бруклин мужид “Rebel Heart” гэх тоглолтоо хийжээ. Тус тоглолтыг үзэхээр дуучны экс нөхөр, холливуудын нэрт жүжигчин Шон Пенн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Мадонна тоглолтыг нь үзэхээр экс нөхөр нь ирснийг хараад дуугаа зогсоож, 1990 онд түүнд зориулан бичиж байсан “Love” гэх дуугаа дуулжээ. Тэрбээр дуугаа дуулсныхаа дараа “Шон чамтай өнгөрүүлсэн цаг хугацааг хэзээ ч мартахгүй. Гэхдээ чи бол новш. Намайг хуурсан” гэж хэлээд жүжигчинг танхимаас гарч явах хүртэл нь хараал хэлж, хэл амаар доромжилсон байна.
Шон твиттертээ “Мадонна бол тэнэг амьтан” гэж жиргэсэн байна. Хос 1987 онд хуримаа хийж, 1991 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn