Холливудын гайхалтай хос болох Анжелина Жоли, Брэд Питт нарын гэр бүл салалт хүмүүсийн анхааралд байсаар байна. Тэдний энэхүү салалт олон сая шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг гонсойлгоод байгаа бололтой.
Гэр бүл салалтын олон шалтгаан дурдагдаж байгаагаас хамгийн ноцтой нь, Брэд Питт уран бүтээлийн хамтрагчтайгаа холбогдсон явдал гэж болохоор.
Гэвч үнэн хэрэг дээрээ огтхон ч ноцтой зүйл үүсээгүй талаар тэдний хамтран ажиллагсад өгүүлсэн байна. Хоёр жүжигчин зөвхөн уран бүтээлийн талаар л хамтарч байсан болохоос өөр гэр бүлээс гадуур зүйл болоогүй гэжээ.
Брэд Питт францын жүжигчин бүсгүй Марион Коттийяр-тэй адал явдалт тагнуулчийн сэдэв бүхий “Холбоотнууд” хэмээх кинонд хайртай хосуудын дүрд тоглосон бөгөөд уг кино 2017 онд дэлгэцнээ гарах юм.
Тэдний энэхүү уран бүтээлийн үйл ажиллагаа ялангуяа Анжелина Жоли-д огтхон ч таалагдаагүй бололтой. Тэрээр зураг авалтын талбайд Марион-той тааралдаад ганц ч үг дуугаралгүй зөрж байсан гэнэ.
Жоли бол НҮБ-ын сайн санааны элч төлөөлөгч, мундаг од жүжигчин учраас Марион түүнтэй хэдэн үг солихыг маш ихээр мөрөөдөж байсан хэдий ч Жоли ухаангүй хардалтаасаа болоод түүнтэй дуугарахыг огт хүсээгүй бололтой.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN