
“Хувьсал” продакшныхан удаахь уран бүтээлдээ ханцуй шамлан орсон бөгөөд найруулагч Д.Галбаяртай хамтран ажиллаж байгаа билээ. Харин “Атганд үлдсэн эрдэнэ” киноны Тайванаагийн дүрийг бүтээснээр А.Ганчимэг үеийнхэн дотроосоо хамгийн өндөр үнэтэй жүжигчинд тооцогдож, цахиур хагалууд буй.
А.Ганчимэг “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшин буюу Энхүүштэй дотносож, хөөрхөн охины ээж аав болсныг үзэгчид андахгүй.
Харин салсан шалтгаанаа А.Ганчимэг ярих дургүй, 10 жилийн дараа ч ярихгүй гэж ам алдсан гэдэг. Ганчимэгийн фэнүүдийн хувьд Энхүүш нүдэнд орсон хог, харин Энхүүшийн фэн охид мөн л Ганчимэгийг үзэн яддаг байна.
Охиноо ганцаараа өсгөхийн зэрэгцээ уран бүтээлдээ ч чамгүй амжилт гаргаж яваа бүсгүйн Гэрэлт-Оюу хэмээн нэрийдсэн охин нь өдгөө хоёр ой таван сартай. Нэрний тухайд будаанд хийж шигшэхэд өвөөгийнх нь нэр таарсан гэнэ.
Харин “Атганд үлдсэн эрдэнэ” кино нээлтээ хийхтэй давхцан жүжигчин бүсгүйг Ромео буюу Д.Шинэбаяртай жиг ургуулсан хэмээн мэдээлэл тархаад авсан. Харин Ганчимэг энэ талаар тайлбар хийлээ.
“Ямар нэгэн дүрд портнёр болж тоглохын тулд бие биенээ маш сайн ойлголцох хэрэгтэй. Тэгж байж киноны туршид тусалж дэмжиж байж хайртай хосууд болж тоглоно. Үерхдэг үү гэж үү? Мэдээж үгүй” хэмээх хариултыг өгсөн юм.
А.Ганчимэг бүтээсэн дүрүүддээ бүгдэд нь хайртай. Тэр дундаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Жоохоноогийн дүр болон Тайванаагийнхаа дүрд хайртай гэнэ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn