Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ганцаардал ашигтай

$
0
0

de413b930be34050great
Америкийн Бостоны коллежийн эрдэмтэд хэд хэдэн судалгааны ажил явуулаад ганцаар амьдардаг хүмүүс гэр бүлтэй хүмүүсээс зарим нэг талаар давуу талтай байдгийг тогтоожээ. Социологич эрдэмтдийн явуулсан судалгаагаар ганц бие хүмүүс нийгмийн хамаагүй идэвхтэй амьдралаар амьдардаг болох нь илэрсэн байна. Шинжээчдийн явуулсан санал асуулгад сайн дураар 15 мянга гаруй хүн оролцжээ. Тэгтэл гоонь эрчүүд болон ганц бие эмэгтэйчүүд найз нөхөдтэйгээ хамаагүй ойр ойрхон харилцаж, янз бүрийн үйл ажиллагаанд оролцон нийгмийн арай идэвхтэй амьдралаар амьдардаг болох нь илрэв.

Ийнхүү социологчид урьд өмнө нь тогтсон нэгэн зүй тогтлыг нураасан юм. Өмнө нь бол ганц бие хүмүүс уйтгартай амьдралаар амьдардаг, тэдэнд хийх юм олддоггүй, зурагт үзээд суудаг гэж үздэг байсан билээ. Харин ч гэр бүлтэй хосууд дийлэнх тохиолдолд нэгэн хэвийн уйтгартай амьдралаар амьдардаг байна. Чухамхүү гэр бүлтэй хүмүүс ихэнхдээ нийгмээс хөндий амьдралтай байдаг аж. Гэр бүл нь мэдээж нийгмийг бүрэлдүүлэгч чухал хүчин зүйл. Гэвч гэр бүлийн амьдрал өөрөө нийгмийн амьдралд заримдаа тийм ч сайн нөлөөлөл үзүүлдэггүй байх талтай хэмээн Бостоны коллежийн эрдэмтэд онцолжээ.  Эх сурвалж www.wikimon.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>