Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ОУ-ын миссын тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ

$
0
0

DSC_6212Олон улсын гоо бүсгүйчүүдийг манай орон анх удаагаа хүлээн авч томоохон тэмцээн буюу “Face of beauty international-2016” уралдааныг хийхээр болсон. Нийт 60 орны гоо бүсгүй өөрийн зардлаар манай улсыг зорин ирсэн байна. Энэхүү  гоо бүсгүйчүүд Grand Hill гэх 4 одтой зочид буудалд байрлаж байгаа ба өнөөдөр тэмцээний нээлт, хэвлэлийн бага хурал, улаан хивсний ёслолыг зохион байгууллаа.  Хэвлэлийн бага хуралд төсөл санаачлагч Ж.Анхбаяр, монголын талын шүүгч П.Анужин болоод гадаадын зочид төлөөлөгчид нээж үг хэлсэн юм.

DSC_6216 DSC_6207 DSC_6200 DSC_6188Сүүлийн жилүүдэд шилдгүүдийн эгнээнд хүч түрэн орж ирж, нэр хүнд нь асар хурдацтай өсч яваа тэмцээн бол “Face of beauty International” юм.

DSC_6259Энэхүү тэмцээнийг 2012 онд анх Шинэ Зеланд улсын иргэн Мила Мануэл хувцас загварын ертөнцөд ажилласан олон жилийн туршлагаасаа үндэслэн залуу охидод өөрийгөө нээх боломж олгож, авъяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээрээ дэлхийн олон сая эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болохуйц шилдэг оролцогчийг тодруулах үүднээс санаачилсан байна.

Манай улс энэхүү тэмцээнийг зохион байгуулахаар 2013 оноос хойш хүсэлт тавьж, 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайвань зэрэг орнуудтай өрсөлдөн зохион байгуулах эрхийг олж авчээ. Тус тэмцээнд оролцохоор дэлхийн 60 гаруй улсын гоо бүсгүй, тэдний гэр бүл, ойр дотныхон болон тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура, загварын агентлагын захирал, шүүгч зэрэг нийт 200- 300 хүн манай улсад ирээд байна.

Тэмцээний ёслолын үйл ажиллагааг манай улсаас гадна 10 гаруй улсад шууд дамжуулахаас гадна 300 гаруй жуулчид, гадны томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ирэх юм.

DSC_6318 DSC_6617 DSC_6615 DSC_6613Энэ жилийи тэмцээн нь “Save the MAZAALAI” гэх уриатай бөгөөд Монгол Улсад 29-хөн ширхэг үлдэж, устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа мазаалай баавгайг хамгаалах хөдөлгөөнийг  Дэлхийн сонорт хүргэхэд дуу хоолойгоо нэгтгэх зорилготойгоор зохион байгуулж байна. Тав дахь удаагийн уг тэмцээнийг байгаль орчин, аялал жуучлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

DSC_6446 DSC_6445 DSC_6442 DSC_6441Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн үндэсний ялагчаар Э.Урангоо оролцож байна, Тэрээр “Universe Best Songs 2011″ наадмын шилдзг 25 оролцогчдын нэг ба Сити их сургуульд маркетингийн менежер мэргэжлээр төгсчээ. Ам бүл дөрөв, айлын бага охин ба “Мартагдашгүй намар” кинонд гол дүр бүтээснээрээ өөрийихөө жүжиглэх чадвартайг харуулаад амжсан төдийгүй дуулдаг, бүжиглэдэг, өдөр тутмын хувцсаа өөрөө хийж өмсдөг зэрэг тал талын авьяас ур чадвартай, Спортод сонирхолтой мисс маань шатрын улсын аварга, хүрэл медальтай юм.

Ц.Соёл-Эрдэнэ


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>