Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Миланы загварын долоо хоног: Moschino, хавар-зун 2017

$
0
0

5Moschino-гийн ээлжит уламжлалт бус, галзуу, бүтээлч, санаанд оромгүй цуглуулгыг танилцуулж байна

Жереми Скотт бол хоёр хэмжээст дүрсний үнэ цэнийг эртнээс ойлгосон дизайнер юм. Түүний Instagram-д зориулагдсан мэт өнгөлөг, зугаатай цуглуулгууд бүх зүйлийг iPhone утасны дурангаар харахыг эрмэлздэг орчин үеийн бүсгүйчүүд дунд жинхэнэ шуугиан тарьдаг. Ирэх хаврын улиралд зориулж тэрбээр мөн адил 2D хэв маягийн цаасан хүүхэлдэйн загварууд бүтээж, шоун дээр хүрэлцэн ирсэн зочдыг утаснаасаа салахгүй байхад хүргэв.

“Би энэ санааг нэлээд эртнээс дотроо бодсон. Тухайн үед би үдшийн даашинзыг шинэлэг байдлаар харуулахыг хүсч, уламжлалт хэлбэр дүрсийг эвдмээр санагдаж байлаа. Би ийм бодолтойгоор тэмдэглэлийн дэвтрээ эргүүлж суутал гэнэт л шинэ санаа орж ирсэн” хэмээн Скотт цуглуулгынхаа талаар ярьжээ. Дизайнер хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан загварын шоун дээрээ дотуур хувцас өмссөн хүний зурагтай урт даашинз, цаасан хавчуургатай юбка, цамц гэх зэрэг хавтгай хүүхэлдэйд өмсүүлдэг цаасан хувцаснууд танилцуулсан байгаа. Тэр мөн богино даашинз дээр дундуураа алтан бүсээр бүслэгдсэн коовт ба хуниастай юбканы дүрсийг, сонгодог цуван дээр товч, бүсний дүрсийг хэвлэж хүмүүсийн нүдийг хуурсан юм.

Шинэ цуглуулгын малгай, цүнх, ээмэг гэх зэрэг аксесуарууд хүртэл цаасан хавчуургатай байж, хавтгай мэдрэмж төрүүлж байлаа. Ерөнхийдөө дизайнерын бүтээсэн загвар бүр оптикийн хуурмаг дүрс бий болгож, үзэгчдийн гайхшралыг төрүүлж чадлаа.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>