Зуун наст ургамлын ашиг тусыг дурдаад барахгүй билээ. Ганцхан нүүрэнд ч биш, ус, хумс гээд ходоод гэдсэнд хүртэл гайхамшигтай үйлчилгээ үзүүлдэг.
Алое вера нь ургамлаараа байвал илүү үр дүнтэй шүү. Их хурдан ургадаг юм байна лээ. Нэг иймийг авцан байхад бол ургуулаал гоо сайхандаа ашиглаад байхад асуудалгүй. Гадуур 10000-15000 гээд зарж байна лээ. Яаж арчлахыг нь зааж ч өгсөн.
- Арьсыг чийгшүүлнэ. Хуурай арьстай, мөн хүйтний улиралд арьс тань ихээр хуурайшдаг бол алое шүршигч, тослог арьстай бол гелийг түрхэх нь арьсыг чийгшүүлж, толигор болгоно.
- Алое вера гелийг арьсанд түрхэж хэрэглэхэд арьсанд гаднаас нь тэжээл өгдөг.
- Арьсыг цайруулна. Нүүрний арьсан дээрх толбо, нөсөөг бүдэгрүүлдэг тул таны арьсны өнгийн цайруулж, гэрэлтүүлнэ.
- Арьсны нүх сүвийг жижигрүүлнэ. Алое вераг арьсандаа түрхэх буюу шүршихэд нүдэнд харагдахуйц томорсон нүх мэдэгдэхүйц жижгэрдэг.
- Батга арилгана. Хэрвээ таны нүүрэн дээр батга гардаг бол үхэжсэн эд, эсийг гуужуулж, тосны булчирхай бөглөрөхөөс сэргийлэх үйлчилгээтэй Алое вера гелийг хэрэглээрэй. Нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг тул орой унтахаасаа өмнө гелийг түрхэх буюу шүүсийг хөвөнд арчвал батга арилгана. Мөн батганы улмаас үүссэн сорвин дээрээ түрхэж болно
Алое верагаас 1 хуруу хэртэй хэрчим байхад л болно. Гаднах ногоон хальсыг нь зүсэж аваад дотрох цагаан гелыг нь ашиглана. Батгатай хэсэг дэээрээ цагаан гелээ түрхээд 20-30 минут байлгана. Батгаа тэр дор нь арилгахыг хүсвэл өдөрт 1-2 удаа хэрэглэж болно.
Цэвэр зөгийн балан маск
Энэ бол миний мэдэх хамгийн сайн маск!!! Надад тийм гүн сорви байхгүй, батга болон батганы л сорвитой байсан. Гэхдээ энэ гайхалтай бүтээгдэхүүний ачаар одоо бүгд арилсан. Миний нөхөр авагдахгүй байгаа сахлаа зулгааж байгаад үрэвсүүлээд муухай гүн сорвитой болчихсон юм. Тэгээд л би олон бүтээгдэхүүн, маск юу л байна арилгаж болох бүгдийг түрхэж үзсэн. Гэхдээ нөлөөлөөгүй юм. Харин бидэнд юу тусалсан гэж бодож байна? ЦЭВЭР ЗӨГИЙН БАЛ. Зүгээр дэлгүүрт зардаг зөгийн бал биш шүү. Цэвэр, ямар ч хольцгүй зөгийн бал. Их үнэтэй байдаг ч гэсэн худалдаад авчхад ашиг тусыг нь нэрлээд баршгүй. Ямар ч хольцгүй зөгийн бал нь таны арьсыг гайхалтай нөхөн төлжүүлнэ.
Хийх дараалал:
- 1 ц/х цэвэр зөгийн бал,3 дусал луувангийн тос ( Байхгүй бол цайны модны тосоор орлуулж болно) хооронд нь сайтар холино. Хүчтэй бодис ороогүй нүүр цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэснийхээ дараа зөгийн балаа түрхээрэй.
Унтахын өмнө асуудалтай хэсэг дээрээ түрхээд өглөө нь угааж цэвэрлэнэ. Мөн нүүрэндээ бүхэлд нь түрхээд 30 минутын дараа бүлээн усаар угаасан ч болно. 2 долоо хоногын турш өдөр бүр үүнийг хийснээр таны арьс мэдэгдэхүйц сайжрах болно. Дахин хэлэхэд цэвэр зөгийн бал шүү. Хэдхэн өдрийн дотор л та үр дүнг нь мэдрэх болно.
Нэмэлт мэдээлэл:
Луувангийн тос нь байгалийн гаралтай эрдсийн найрлагатай учраас арьсанд нэмэлт чийг өгч, тэжээлээр хангадаг. Олон талт үйлчилгээтэй энэхүү тос нь арьсны бүтэц, бат бөх чанарын түвшинг дээшлүүлэх олон талын үйлчилгээтэй юм. Луувангийн тосонд А амин дэм болон бета-каротене-ий агууламж өндөр байдаг тул арьсыг нарны туяа, агаарын бохирдол болон тамхины утааны нөлөөнөөс хамгаалдаг. Уг тос нь гундаж, эрүүл өнгө төрхөө алдаж, ядарсан арьсыг сэргээж, арьсны уян хатан чанарыг сайжруулахад сайнаар нөлөөлдөг.
Луувангийн тос нь их ховор байдаг болохоор цайны модны тосыг хэрэглээрэй. Зөндөө зарж байгаа.
Батга, үрчлээ, батганы сорви, нүдний доорх хар туяа нь арьсны хамгийн хүнд асуудлууд билээ. Энэ нь гоо сайханд муу байгаад зогсохгүй арьсыг гэмтээдэг байна. Үрчлээ батганы эсрэг олон төрлийн бүтээгдэхүүн байдаг ч байгалын гаралтай маск ч гэсэн маш үр дүнтэй.
- Нунтаг турмерик– 1 - 3 цайны халбага
- Тараг – 1 цайны халбага
- Цэвэр зөгийн бал – 1 цайны халбага
- Цэвэр кокосын тос – 1 цайны халбага
Өтгөн тарагаа савандаа хийнэ.Ингээд зөгийн бал, кокосын тос, Турмерикээ нэмнэ.Сайн хутгаад бэлэн болно. 15 минутын дараа бүлээн усаар угаана.