Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Цагаан хувцас өмсөх дүрэм

$
0
0

Carmencitta-whiteЦагаан өнгийг монголчууд сүүний өнгө хэмээн бэлэгшээдэг билээ. Бидний амьдарч буй цаг үед цагаан хувцас зөв тохируулж өмсөх нь хооллохдоо хутгыг зөв хэрэглэхтэй адил чухал болжээ.

Цагаан хувцас өмсөх дүрэм

Цагаан өнгийг хувцас, гоёл чимэглэлийг дурсгалын өдөр ер өмсдөггүйг бид мэднэ. Цагаан өнгөтэй хувцас хүнийг гэгээлэг, залуу харагдуулдаг. Хамгийн нь хэзээ, ямар үед, яаж зохицуулж өмсөх нь чухал байдаг. Жишээ нь та цагаан триког цагаан гуталтай өмсөж болохгүй. Мөн хурим дээр цагаан хувцас өмсөж болохгүй. Хэрэв та цагаан хувцас өмсвөл хуримлаж буй сүйт бүсгүйг үл хүндэтгэсэн хэрэг болно.

Цагаан өнгийг яаж зохицуулан өмсөх вэ?

Зуны цагт цагаан өнгө маш сайхан сонголт болдог. Тэгэхээр таны мэдэх ёстой гол зүйл бол бусад хувцастай хэрхэн зохицуулан өмсөх вэ гэдгийг мэдэх юм. Жишээ нь та жинсэн өмдөн дээрээ цагаан цамц сонгон өмсөж байгаа бол мөнгөн эсвэл оюу үнэт эдлэл гоёвол өөрийн имижээ сайхан бүрдүүлж чадна. Өөрийн дүр төрхөө илүү сайхан болгохын тулд зөв гоёл чимэглэл сонгох нь чухал.

Хар цагаан өнгийн хослол таны гайхалтай сонголтыг нэг байх болно

•    Хэрвээ та цээжээ жижиг харагдуулмаар байгаа бол хар хүрмийг цагаан өмдтэй хослуулаарай
•    Хэрвээ гуя, таазаа нарийн харагдуулахыг хүсвэл эсрэгээр нь хар өмд цагаан хүрэм сонгоорой
•    Цагаан өнгө мөн бусад цайвар өнгөтэй сайхан зохицдогийг санах нь зүйтэй

Цагаан өнгө танд ямар давуу талыг олгох вэ?

Махлаг хүүхнүүд яагаад цагаан өнгөнөөс татгалздаг вэ? Тэдний өөг илүү тодотгож өгдөг учраас тэр. Мөн адил сайхан хэсгийг чинь ч тодотгоно гэсэн үг. Тиймээс та сайхан бэлхүүстэй бол түүнийгээ харуулах цагаан цамц, сайхан хөлтэй бол цагаан өмд өмсөж түүнийгээ тодотгоорой. Гэхдээ бүхэлдээ цагаан хувцаслах нь тийм ч зөв сонголт биш бөгөөд тунг нь тааруулж сурах хэрэгтэй.

Цагаан өнгийн хувцсыг хэрхэн арчлах вэ?

Цагаан өнгийн хувцсыг аль болох халуун усаар угаах хэрэгтэй.  Мөн хувцас хаатагчид биш наранд хатаах нь өнгөө алдахгүй байхад тусалдаг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>