Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Сара Жессика Паркер: Эмэгтэйчүүдийн бардам занг хэнч дийлэхгүй

$
0
0

Холливуудын нэрт жүжигчин Сара Жессика Паркер “SJP” гэх өөрийн брэндийн үнэртэй усаа худалдаанд гаргажээ. Жүжигчин эмэгтэйн “TMZ” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.  Тэрбээр сүүлд “All Roads Lead To Rome”  кинонд тоглосон юм.

- Удаан хүлээлгэсэн “SJP”сүрчиг худалдаанд гарлаа?

-Тиймээ их удаан хүлээлээ. Би өөрөө ч гэсэн их удаан хүлээлээ. Давтагдашгүй үнэрийг гаргана авахын тулд их хөдөлмөрлөх хэрэгтэй болсон. Давтагдашгүй зүйлийг гаргана авахад их хөдөлмөрлөх, их хүлээх, их сэтгэлийн тэнхээтэй байхыг шаарддаг юм.  Олон мянган үнэртэнг үнэртээд үнэрлэх чадвараа алдахад хүрсэн. /инээв/ Мэдэхгүй ээ. Эрсдэлгүйгээр давтагдашгүй зүйлийг гаргаж чадахгүй гэдгийг сүүлийн жилүүдэд илүүтэй мэдлээ.

-2010 оноос л таныг брэндийн сүрчгээ гаргана хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Ийнхүү зургаан жилийн дараа та амлалтаа биелүүлж, сүрчгээ гаргалаа?

-Тийм ээ их хөгжилтэй урт аялал хийлээ. Өнгөрсөн хугацаанд миний бодол хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан. Мэргэжилтнүүдийг гаргана авсан үнэртнүүд хаа нэгэнтээ үнэртэй төстэй байсан учир бүхнийг эхнээс нь эхлэх шаардлага гарсан. Энэ хугацаанд олон хүнийг гомдоосон. Энэ ярилцлагаараа дамжуулан та бүхнээс уучлалт гуймаар байна. Тийм ээ бид энэ бүх бэрхшээлийн ард гарцгаалаа.

-Та жаргалтай байна уу?

-Үнэхээр жаргалтай байна.

-Эмэгтэйчүүд яагаад таны сүрчгийг худалдан авах ёстой гэж?

-Мэдээж хэрэг би заавал миний сүрчгийг худалдан ав  хэмээн тулгахгүй. Та бүхний сонголт. Зөвхөн нэр алдрынхаа ачаар л би энэ сүрчгийг гаргана авсан. Хэрвээ жүжигчин биш Сара Жессика Паркер гэх эмэгтэй гаргана авсан сүрчиг хэр их амжилт олохыг би мэдэхгүй байна. Ганцхан цацалт таныг өдрийн турш эрч хүчтэй болгоно гэдгийг баталж байна.  Та дэлхий хаанаас ч үнэртэж байгаагүй үнэр. Гэхдээ мэдээж гайхалтай үнэр. Хэзээ ч давтагдашгүй. Та давтагдашгүй болмоор байвал давтагдашгүй зүйлийг хэрэглэж сур.

-Таны ярьсан бүхэн гайхалтай санагдаж байна. Та брэндийнхээ сурталчилгаанд тоглосон?

-Тийм ээ би брэндээ сурталчлахгүй бол өөр хэн сурталчлах билээ.

-Их халуухан сурталчилгаа болсон байна лээ. Та 51 настай.

Энэ насныхан халуухан харагдаж болохгүй гэж үү. Эмэгтэй хүн өөрөөрөө үргэлж бахархдаг. Эмэгтэйчүүдийн бардам занг хэнч дийлэхгүй.

-Хоёулаа уран бүтээлийн талаар ярилцах уу?

-Сайхан санаа байна.

-Та мэргэжилдээ дуртай юу?

-Тийм ээ. Хэдий энэ мэргэжил хүнд хэцүү ч надад таалагддаг. Бусдын бишрэн үзэж буй тэр киноны гол дүрийг та бүтээсэн гэхэд гайхалтай биз. Сонсоход ч сайхан байгаа биз.

-Та сүүлд “All Roads Lead To Rome” кинонд тоглосон?

Тийм ээ. Өвсөр насны охинтойгоо хамтаар Ром хотоор зугаалж буй жирийн нэг ээжийн дүрийг бүтээсэн. Хүүхдүүдийн шилжилтийн нас гэж үнэхээр хэцүү нас. Охинтойгоо ойлголцож чадахгүй ээжийн дүрийг бүтээхийн тулд би өөрийнхөө шилжилтийн насаар бодсон. Мэдээж энэ кино хүмүүст хамгийн хэрэгтэй байгаа гэр бүлийн харилцааны талаар өгүүлэх болно.

-Та шилжилтийн насныхаа талаар яриач?

-Би их ааштай болсон. Тааралдсан бүхэнтэйгээ хэрэлддэг. Нэг үгээр зөрүүд охин байсан. Бүх зүйл надад залхуутай санагдаж байсан. Гэхдээ би сүмд явж, ур хилэнгээсээ салсан. Хэрвээ би уур бухимдлаасаа хагацаж чадаагүй байсан бол өнөөдөр хэн байх байснаа мэдэхгүй байна.

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>