Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дотроосоо эрүүл байх нь үс эрүүл өнгөлөг сайхан байхын үндэс болдог

$
0
0

Tips-to-Get-Straight-and-Silky-Hair-Naturally-635x476Хавар зуны хуурайшилт ихтэй үед үсээ тогтмол арчилж байх хэрэгтэй. Улмаар зуны халуунд үс өнгөө алдаж хуурайшиж, унах нь ихэсдэг. Будаг ч тогтохоо больдог. Ялангуяа хурц нартай өдөр толгойгоо халуунаас хамгаалж явах нь чухал. Үсээ зөв арчлахад тань тустай санамжийг хүргэе.

- Зуны халуунд үсээ химийн аргаар буржийлгах гэж бүү яар. Шингэрч унах нь ихэснэ.
- Урт үсийг арчлахгүй удаан явбал үсний үзүүр салаалж, унахад нөлөөлнө. Иймд үсээ сард хоёр удаа үзүүрээс нь 1-2см тайрч бай.

- Богино үс ажил хэрэгч хүмүүст тохирно. Гэхдээ арчилгаа их шаардагдаж болно. Богино үсийг тохирсон хэлбэрт оруулах нь жаахан хүндрэлтэй.
- Үсний сэнс, хайч, индүүг аль болох бага хэрэглэ. Үсний өнгө алдагдаж хуурайших гэмтэй.

- Шампуниа ойр ойрхон сольж бай. Нэг төрлийн шампуниар удаан хугацаанд угаах хэрэггүй.
- Урт үсийг угаасны дараа мушгиж болохгүй. Мушгилт нь үсийг хугарамтгай болгох нь бий. Тиймээс усыг шувтраад л, цэвэр хуурай алчуураар орооно.

- Нарны хэт туяанаас үсээ хамгаалахын тулд зуны цагт малгай өмсөх юм уу эсвэл шүхэр барьж явах нь үсээ нарнаас хамгаалах шилдэг арга юм.
- Дотроосоо эрүүл байх нь үс эрүүл байх нэг үндэс болдог. Хүнсэндээ сүү, загасны мах, тос, шош Е витаминтай зүйлс өргөн хэрэглэвэл үс тань өнгөлөг харагдах болно.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>