Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Тэгш цэх нуруутай явахын тулд доорх дасгалыг хийгээрэй

$
0
0

Байнга суугаа ажил хийдэг хүмүүсийн дийлэнх нь бөгтөр нуруутай болсон байдаг. Нуруу бөхдийнө гэдэг нь эрхтэн тогтолцоонд маш муу бөгөөд даамжирбал нуруу шохойжихоос өгсүүлээд олон сөрөг үр дагаврыг таньд авчирах болно. Тиймээс нуруугаа хэрхэн тэгшлэх талаар уншигч та бүхэндээ хүргэж байна.

 

Таны биеийн байрлал ямар байх ёстой вэ? Зөв цэх зогсож байгаа хүний гарын алганууд, гуяны гадна тал руу паралель маягаар харсан байна. Таны чих мөртэй чинь нэг шугамд байх ёстой. Харин мөр чинь ташаатай, ташаа чинь таны өвдөг, шилбэтэй нэг шугамд байх нь зүй. Хэрэв зүгээр зогсож байхад толгой чинь урагш, мөн доош чиглэсэн, мөр чинь дотогшоогоо хавчигдсан, алга чинь таны гуяны урд талд гарсан байрлалд байвал та бөгтийж байна гэсэн үг.

1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай ав. Мөрөө сул тавиад, таны зулайнаас уясан үл үзэгдэгч утас ууцнаас чинь дээш чангааж, татаж байна гэж төсөөл. Харин таны гэдэс ууц руугаа татагдаж, тэр хэсгээрээ бага зэрэг оцойсон байх ёстой.

2. 1 дүгээр алхмынхаа байрлалыг хадгалсан чигээрээ хөлдөө мөрнөөс арай өргөн хэмжээний зай авна. Гараа хоёр тийш алдлаад, зүүн гараа гуя руугаа буулгахдаа баруун гараа дээшээ тааз руу өргө. Алгаа дотогш нь харуулахаа мартуузай. Зүүн тал руугаа үл ялиг суугаад, зүүн гараа шилбэ хүртлээ доошлуулахын зэрэгцээ баруун гараа толгойтойгоо ойртуулна. Энэ байрлалаа 3 секунд бариад, аажмаар босоо байрлалд шилжинэ. Нөгөө тал руугаа ижилхэн хийнэ.

3. Хөлөө салгаж, нуруугаа хотойлгоод, мөрөө сул тавьж зогсоно. Гараа хоёр тийш алдалж зогсоод, толгойгоо баруун тийш эргүүлж баруун гарынхаа хурууны үзүүрийг харна. Дараа нь цээжээ баруун тал руугаа эргүүлнэ. Энэ дасгалыг эсрэг тал руугаа хийнэ.

4. Царайгаа эгцэлж, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад гараа хойр тийш алдална. Нуруугаа хотгор, мөрөө сул байлгахаа мартуузай. Гараа хоёр тийш алдалсан чигээрээ, гэхдээ шууныхаа хэсгийг дээшээ өргөнө. Таны гар арван жилийн сургуульд гараа өргөж асуултанд хариулдаг шиг байрлалд байх ёстой. Алга чинь урагшаа харж, гарын тань нугларсан хэсэг 90 градус байвал сайн. Дараа нь цээжин хэсгээ зүүн тийш эргүүлнэ. Ингэхэд таны зүүн тохой баруун өвдөгний дээр очсон байх ёстой. Энэ чигээрээ баруун өвдгөө мөн 90 градус нугалж өргөнө. Нэг талдаа 15-30 секунд барь.

5. Зүгээр сууж байхдаа ч, өөрийнхөө нурууг засч болно. Ширээнийхээ хойно суухдаа өгзөгөө сандалны түшлэг налуулж, нуруугаа хотойлгон, хоёр мөрөө хойшоо хавчиж байгаа мэтээр өөрийгөө цэх болго. Гэхдээ хэт хүчлэх хэрэггүй. Таны хөл шалан дээр бүтнээрээ тавигдаж, өвдөг чинь ташаатай чинь нэг шугаманд байх ёстой. Хөлөө солбиж, мөн нэг байрлалдаа 30 минутаас илүү сууж болохгүй.

Та дээрхи дасгалыг байнга хийгээд байвал бөгтийж, тахийсан нуруу тань аяндаа тэгшрэх болно.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>