Энэ дэглэмийг Британи улс зохиосон. Үр дүнгийн хувьд үнэхээр сайн бөгөөд илүүдэл жин таны нүдэн дээр буурах болно.
Британи дэглэмийн гол онцлог:
Дэглэм “уурагтай” болон “ногоотой” өдрөөр ээлжилдэг. Уураг, нүүрс хүчил нь өөх тосыг бодвол бага калори агуулдаг. Тиймээс өдрийн өөрт авах калори бага байна.
Уураг ихтэй хоол идснээр хурдан турна, мөн цатгалан мэдрэмжийг удаан төрүүлдэг.
Дэглэмийн үед ходоод гэдэс өвдөнө гэхээс айх хэрэггүй. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь харин ч таны ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих болно.
Дэглэмийн эхний 2 өдөр “өлсгөлөн өдөр” байх бөгөөд эхний ээлжинд таны гэдсийг цэвэрлэх замаар зөвхөн шингэн зүйл 2 өдөр ууж дэглэмд биеийг бэлтгэх хэрэгтэй. Энэ үед хөтөлбөрт заагдсан хүнсийг хэрэглэх нь тохиромжтой.
Анхааруулга:
Дэглэмийн хугацаа 20 хоног.
Дэглэмийн үед “Өлсөх 2 өдөр” “Уурагтай 2 өдөр”“Ногоотой 2 өдөр”-үүдийг 2 2-оор ээлжилнэ.
Дэглэмийн үед элсэн чихэр, чихэр, цагаан талх, төмс болон гоймонгоос татгалзана.
Дэглэмийн үед 19.00 цагаас хойш хоол идэхгүй.
20 хоногт доод талдаа 7кг хасна.
Дэглэмийн үед нэмэлт витамин уух хэрэгтэй.
Дэглэмийг 20 хоногоос илүү хугацаанд барихыг хориглоно.
Британи дэглэмийн хөтөлбөр:
“Өлсөх 2 өдөр”
Энэ 2 өдрийн явцад өдөрт 1-2л сүү эсвэл тараг, 1 стакан улаан лоолийн шүүс ууж болно. Мөн 2-3 хэрчим хар талх идэж болно.
“Уурагтай 2 өдөр”
Өглөө:
1 аяга сүүтэй кофе
1 хэрчим маслотай хар талх
Зөгийн балтай ус
Өдөр:
1 аяга махны шөл
100гр жигнэсэн мах/загасны мах байж болно/
1 хэрчим хар талх.
Үдийн цай:
1 аяга сүү эсвэл цай
½ хоолны халбага зөгийн бал
Орой:
100гр жигнэсэн мах/загасны мах байж болно/ эсвэл 2ш өндөг байж болно.
50гр бяслаг
1 стакан тараг
1 хэрчим хар талх
“Ногоотой 2 өдөр”
Өглөө:
2ш алим эсвэл 2ш шүрж
Өдөр:
Ногоотой шөл
Төмс ороогүй Винегрет салат
Үдийн цай:
2ш алим эсвэл 2ш шүрж
Орой:
Оливын тос орсон хүссэн ногооны салат
Дэглэмд зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүний жагсаалт:
Ногоо: манжин, лууван, перец, хаш, хулуу, сонгино, сармис, байцаа, ногоон вандуй, сельдерей, яншуй;
Жимс: алим, киви, гадил, хан боргоцой, усан үзэм, лимон;
Үр тариа: овъёос, хөц болон гурвалжин будаа
Амтлагч: хар перец, шанцай