Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Одод хэдэн кг илүүдлийг хэрхэн хаяж чадав?

$
0
0

Холливудын одод хэрхэн илүүдэл жингээсээ салсан нууцаас хуваалцъя…

Женнифер Хадсон

Женнифер Хадсон хурдан жин хасах хөтөлбөрт хамрагдан 80 фунтыг хасчээ.

Жиннифер Гудвин

Хурдан хугацаанд жингээ хасч, сайхан бие галбираа хадгалан үлдэж чадсан Жиннифер Гудвины нууц бол ердөө л эрүүл зөв хооллолт аж.

Триша Йервуд

Триша Йервуд “Хүмүүс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа осолд орсоныхоо дараа барьж байсан  хоолны дэглэм түүний амьдралын хэв маягийг эрс өөрчилжээ. Үүний үр дүнд жингээ хаяж чадсан байна .

Элисон Суини

Элисон Суини өөртөө маш том өөрчлөлтийг хийж чаджээ. Өмнө нь тэрбээр дэмий л таргалж байна хэмээн гомдоллож, их хэмжээгээр  зайрмаг иддэг байжээ. Байцаатай хоолны дэглэм барьж, нэг удаа гэдсээ цэвэрлэж ч үзсэн гэнэ.

Харин нэг өдөр нөхөртөө турах талаар ярьж байх зуур нөхөр нь түүнд “энэ талаар ярихаа боль. Ямар нэг зүйл хий эсвэл хэзээ ч битгий хий” гэж хэлсэн байна. Тухайн үед Элисон нөхөртөө гомдоогүй ч, таагүй санагджээ.   Тэгээд л зөв хооллолтын пирамидын дагуу хооллож эхэлснээр илүүдэл жиндээ баяртай гэж хэлж чадсан байна.

Карри Андервуд

Кэрри Андервуд “Redbook magazine” сэтгүүлд “Тэр үед аялан тоглолттой байсан юм. Шоунд оролцохдоо би маш тарган байсан. Бүх л өдрийн турш өрөөгөө дотроос нь цоожилчихоод л сууж байдаг байсан.

Уйтгартай байсан тул идэхээс өөр юу ч хийхгүй. Гэхдээ би одоогийн өөртөө илүү их сэтгэл хангалуун байдаг” хэмээн ярьжээ. Түүний туршлага бол хоолны жагсаалт хөтлөх аж. Тэрбээр долоон жилийн турш жагсаалт хөтөлсөн байна.

Женнифер Лопез

Женнифер Лопез ихэр хөвгүүд болох Макс, Эмме нараа төрүүлсэнийхээ дараа хоолны дэглэм барьж, фитнессээр хичээллэж илүүдэл жингээсээ салж чаджээ. Тэрбээр “Миний араас авсан зургаа хараад “ээ бурхан минь би таргалчихаж” гэж бодсон” хэмээн ярьжээ. Тэр цагаас эхлэн эрүүл мэнд бие галбиртаа анхаарч эхэлсэнээр 50 фунтыг хасчээ. .

Жессика Симпсон. 

Жессика Симпсон мөн л төрсөнийхөө дараа таргалалттай нүүр тулжээ. Тэрбээр тураах хөтөлбөрт хамрагдан хурдан хугацаанд хэвийн жиндээ орж чадсан байна.

Ким Кардашиан

Реалити шоуны од Ким Кардашиан. Тэрбээр охин Нортоо төрүүлсэнээсээ хойш бараг 43 фунт жин хасчээ. Биеийн хэвлийн хэсэг нь л түүнд асуудал болж байсан аж.

Хлое Кардашиан. 

Реалити шоугаар танигдсан тэрбээр 2012-2014 онуудад 30 фунт жин хасч чаджээ. Тэрбээр жингээ хэрхэн хурдан хасч чадсан талаарх сэтгүүлчийн асуусан асуултад “Сүүлийн үед хүмүүс сайхан харагдаж байна, турчихсан байна гэх зэргээр хэлдэг болсон. Би жил хагасын хугацаанд амьдралынхаа хэв маягийг өөрчилсөн. Энэ тийм амар биш гэхдээ л би чадсан”  хэмээсэн байна..


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>