Гуталны хорхойтнуудаа сонсоорой! Таны цуглуулганд дараах төрлийн гуталнууд байгаа юу? Байхгүй бол дараагийн удаа сонголт хийхдээ бодолцож үзээрэй.
Флат буюу намхан ултай гутал
Таны шүүгээнд флат зайлшгүй байх ёстой. Та өндөр өсгийт өмсдөг эсхээс үл хамааран ямар ч үед флат хамгийн төгс сонголт байх болно. Флат нь өмссөн байхад ямар гоёмсог харагддаг гээч.
Шагайгаар татсан богино түрийтэй гутал
Биед эвтэйхэн, хаана ч өмсөхөд боломжийн, загварлаг. Ийм байхад өөр юу хэрэгтэй гэж?
Үдээстэй өндөр өсгийт
Энэ төрлийн гутал нь бага зэрэг хурц, чамин тансаг байдлыг харуулдаг. Рок, орчин үеийн гээд ямар ч стилийн хувцастай гайхалтай зохицдог.
Пүүз кет
Энд тийм ч олон спортлог бүсгүйчүүд байхгүй байх. Гэхдээ sneakers пүүз бол хөлөнд маш эвтэйхэн, энгийн учраас зөвхөн спортлог гэлтгүй хэн бүхэн өмсөх боломжтой.
Туфль
Туфль нь ямар ч үед ямар ч хувцастай гайхалтай зохицдог сонгодог загвар. Нэмээд хэлэхэд биед маш эвтэйхэн учраас хар, цагаан, саарал, шаргал гээд өнгө бүрээс нь нэг нэгийг авчихвал бүүр ч янзтай. Гутлын хорхойтнууд ч үүнтэй дуу нэгтэйгээр санал нийлдэг.
Платформ буюу үргэлж ултай сандаал
Платформтой алхахад маш эвтэйхэн байдаг. Учир нь би дөнгөж 157 см учраас чамайг хангалттай өндөр харагдуулж чаддаг болохоор үнэхээр таалагддаг.
Үргэлж ултай гутал
Зуны халуунд өндөр өсгийг өмсөхөөс илүү хөлд эвтэйхэн хэрнээ донжтой. Үргэлж ултай гутал албан ёсны, энгийн гээд ямар ч үед жинхэнэ загварлаг харагдуулж чаддаг.
Strappy heel буюу өндөр өсгийтэй сандаал
Энгийн хэрнээ сонгодог загвар.
Эх сурвалжийн линк: http://fashion.everyday.mn/content/read/70129.htm