Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

“К-ПОПЫН ШИНЭ ДАВЛАГАА” хэмээн тодорхойлогдоод буй BLACKPINK ХАМТЛАГ

$
0
0

0Blackpink (Солонгосоор: 블랙핑크 )  хамтлаг нь Өмнөд Солонгосын YG энтэртайментаас гарч ирж буй охидын шинэ хамтлаг юм.  Тэдний эгч хамтлаг нь алдарт охидын хамтлаг болох 2ne1  бөгөөд , 2011 оноос эхлэн Blackpink гарч ирэх талаар шуугиж байжээ.

ТЭД БАГААСАА БЭЛТГЭГДСЭН

Өмнөд Солонгосын К-поп урлаг аль хэдийнэ Азийн зах зээлд хүчээ авсан билээ. Тийм ч учраас урлагийн хүмүүсийг бэлтгэдэг сургуулиуд  байхаас гадна энтэртайментууд урлагийн хүн болох хүсэлтэй хүүхдүүдийг шалгаруулан авч бүр багаас нь олон жил бэлтгэдэг байна.

PSY, Big Bang, 2ne1  зэрэг дэлхийд алдартай уран бүтээлчдийг төрүүлсэн YG энтэртаймент 2011 оноос эхлэн  охидын шинэ хамтлаг гаргана хэмээн олон нийтэд мэдэгдэж байжээ. Тэд 2011 онд “Ирээдүйн 2ne1” нэртэй бичлэг цацаж , уг бичлэгийн төгсгөлд ‘PINK PUNK’ гэсэн нэр байсан бөгөөд хүн бүр шинэ охидын хамтлагийг ‘’PINK PUNK’ гэдэг нэртэй хэмээцгээж байсан юм.

‘SuperStar K2’ шоуны шилдэг 6 оролцогчийн нэг Квон Инби (Kwon Eunbi) болон ‘Superstar K3’ шоуны шилдэг оролцогч Жан Ханна (Jang Hanna)  нар YGE-д албан ёсоор нэгдэж уг энтэртайментийн дадлагажигч болжээ. Уг шоуны үзэгчид болон YG-ийн фэнүүд бүгд Инби болон Ханна нар шинэ хамтлагийн гишүүн гэдэг нь тодорхой гэж итгэж байсан. Гэвч 2014 онд Инби биеийн байдлаас болж энтэртайментийг орхиж, Ханна соло дуучин болох тул цаашид хамтлагийн гишүүн биш гэдгийг энтэртайментаас мэдэгджээ.

00Харин YGE-ийн эмэгтэй дадлагажигч нараас хамгийн их олонд танигдсан гишүүд болох Жэнни Ким (Jennie Kim) Жисү (Jisoo) нар шинэ охидын хамтлагийн гишүүн гэдэг нь тодорхой байсан бөгөөд үүнээс гадна хамтлагт орох  магадлалтай охидоор Лализа Манобэл (Lisa), Паг Чэён (Park Chaeyoung), Жинни паг (Jinny Park), Юүна (Yuna) нар  нэрлэгдэж байсан юм. 2015 онд гарч ирсэн The Ark охидын хамтлагт Yuna орсноор фэнүүд үлдсэн гишүүдийг шинэ охидын хамтлагийн гишүүд хэмээн таамаглаж байжээ.

2ne1 Кпоп ертөнцөд хөл тавьснаас 7 жилийн дараа YGE охидын шинэ хамтлагаа гаргах болсон нь нэлээд шинэлэг бас олны анхаарлыг татахуйц сэдэв болж чадсан юм. Тэд 2016 оны зургадугаар сараас эхлэн хамтлагийн гишүүдийн зургийг олон нийтэд  цацсан бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүнд Жэнни ким, Лиза Манобэл, Жисү ким болон Паг Чэён нар багтжээ.

000Жэнни YG-ийн 2010 оны Солонгос дахь шалгаруулалтанд эхний байранд орсон бөгөөд Шинэ Зеландад боловсрол эзэмшжээ. Хамтлагийн гишүүн Чэён Австралид төрж өссөн бөгөөд тус улсад болсон YG-ийн шалгаруулалтанд нэгдүгээр байранд орж 2012 онд Солонгостоо иржээ.

Харин хамтлагийн гишүүн Лиза Тайландад болсон YG-ийн шалгаруулалтанд түрүүлсэн бөгөөд 2011 онд энтэртайменттай гэрээ хийжээ.  Хамтлагийн гишүүдийн зураг цацагдахаас  ч өмнө тэд аль хэдийн фэнүүдийн дунд танигдчихсан байсан бөгөөд Жэнни G Dragon-ий хэд хэдэн уран бүтээлд хамтарч байжээ.0000

Жисү маш олон брэндийн нүүр царай болж, SBS-ийн “Producer” олон ангит кинонд туслах дүр бүтээснээрээ олонд танигджээ. Харин Лиза Nona9on брэндийн нүүр царайгаар ажиллаж,  Rose G Dragon-ий “One of a kind” цомгийн “Without you” дууг хамтран дуулсан.

00000Ийнхүү BLACK PINK хамтлаг 2016 оны наймдугаар сарын 8-ны өдөр  ‘Whistle’ болон ‘Boombayah’ дуунуудаа цацаж 24 цаг ч хүрэхгүй хугацаанд тэдний дуу нь 2 сая хол давсан илүү хандалт авчээ.Тэдний дууг цацагдсаны дараа маш олон алдартнууд Blackpink-ийг дэмжиж буйгаа инстаграм твиттерээрээ жиргэсэн  бөгөөд тэднээс дурьдвал  Ян ХёнСог (YGE-ийн захирал), PSY, Gdragon, Taeyang, CL, Brother Su (Starship-ийн продюсер), Kush (SMTM-ийн шүүгч, YG-ийн продьюсер) , Sean, Dee.p, Akmu болон Lee Hi (…) нар байсан юм. Мөн жил гаруйн хугацаанд урлагийн ертөнцөөс холдоод байсан 2ne1 хамтлагийн дуучин Паг Бум  (Park Bom) твиттерээрээ тэдэнд амжилт хүсчээ.Тэд наймдугаар сарын 14-ны өдөр SBS-ийн ‘Inkigayo’ хөгжмийн нэвтрүүлгийн тайзан дээр ‘Whitsle’ болон ‘Boombayah’ дуунуудаа дуулсан бөгөөд энэ нь охидын хувьд анхны албан ёсны тайз байжээ. Тиймдээ ч тэд дуугаа дуулж дууссаны дараагаар тайзны ард нэлээд сэтгэл догдолж баярын нулимс унагажээ.

Мөн уг өдөр  ‘Whistle’ дуугаараа ‘Perfect All Kill’ (Солонгосын бүх хөгжмийн чартуудад нэгдүгээрт жагсахыг ийнхүү нэрийддэг) болжээ. 2ne1 хамтлаг  урлагийн ертөнцөд тэсрэлт хийсний дараа тэднийг “K pop-ийг нэг шат ахиулсан хамтлаг” хэмээн дүгнэсэн бол BlackPink-ийг Солонгосын интернет хэрэглэгчид “К-попын шинэ давлагаа” хэмээн нэрийджээ.

ХАМТЛАГИЙН НЭР, ЛОГОНЫ УТГА УЧИР  

Хамтлаг Black Pink гэдэг нэртэй хэмээн мэдэгдсэний дараа хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, түүнийгээ тайлбарлаж байсан тул YG-ийн төлөөлөгч албан ёсоор тайлбар хийжээ. “Ягаан өнгө нь үзэсгэлэн гоо, хөөрхөн байдлыг илтгэдэг гэхдээ Black Pink бол ягаан өнгөний талаарх энэ ойлголтыг няцаасан утгатай нэр юм. Энэ нь хөөрхөн төрх гэдэг бүх зүйл биш. Тэднийг зөвхөн хөөрхөн биш, чадварлаг авьяаслаг гэдгийг итгэсэн нэр юм” хэмээжээ.
Харин хамтлагийн лого нь Өмнөд Солонгосын далбаан дээр байдаг арга билэг дүрсийг бэлгэдсэн бөгөөд мөн сайн ажиглавал B болон P үсэг байгаа аж.
Black Pink хамтлаг ахлагчгүй бөгөөд охид хоорондоо маш дотно яг л сайн найзууд шиг байдаг учраас хамтлагийг ахлагчгүй байлгахаар шийдсэн хэмээн Ян Хён Сог (YG-ийн захирал ) захирал мэдэгджээ.

Тэдний бэлтгэгдсэн хугацаа:
1. Jisoo /4 жил бэлтгэгдсэн/
2. Jennie /6 жил бэлтгэгдсэн/
3. Rosй /4 жил бэлтгэгдсэн/
4. Lisa /5 жил бэлтгэгдсэн/


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>