Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Амбер Жонни Деппээс салгасан мөнгөө буяны үйлст зориулна

$
0
0

6a70d9e44716dce13e75cc99e7e36db5_1200Жүжигчин Амбер Хёрд өнгөрсөн оны хоёрдугаар сард Холливудын авьяаслаг жүжигчдийн нэг Жонни Депптэй гэрлэсэн.  Гэвч тэдний гэрлэлт богино настай байсан юм.

Хамт байх хугацаандаа удаа дараа гар хүрч, зоддог байсан гэх шалтгаанаар Амбер шүүхэд гомдол гаргаж салах өргөдлөө өгсөн.  Хувийн амьдралынх нь талаар дуулиан дэгдсэний дараа Жонни удаан хугацаанд ам нээхгүй байсны эцэст саяхан  муудалцах үедээ хурууг нь зүсч байсан гэдгээ хүлээж, салахаар болсон юм. Ингэснээр жүжигчин залуу экс эхнэртээ долоон сая ам.долларын тэтгэмж өгөхөөс өөр аргагүй болсон.

Тэгвэл энэ мөнгийг үзэсгэлэнт жүжигчин бүсгүй буяны үйлст зарцуулахаар болсон байна. Амбер АНУ-ын Хүний эрхийн холбоо болон Лос Анжелес хотын Хүүхдийн эмнэлэгт хандивлах гэнэ.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>