Америкийн Теннеси мужийн Нэшвилл хотын 20 настай Леа Сенибальди гэдэг бүсгүй аавынхаа боулингийн найз 60-тай Ресса гэдэг өвгөнтэй болздогоо нуулгүй цахимаар илчилсан нь шуугиан тарьжээ. 40 насны зөрүүтэй хосын хайр дурлалын түүх гурван жилийн өмнөөс эхэлсэн агаад бүсгүйн эцэг эх саяхан мэдэж тас хориод байгаа гэнэ. Гэсэн ч Леа хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэхээр шийдэн гэр бүлийн нууцаа олонд дэлгэжээ.
Бүгд хялайн харж муучилдаг ч бид хоёр огтхон ч тоодоггүй. Тэгэх тусам бие биедээ хичнээн хайртайгаа харуулж байхаар шийдсэн. Зоогийн газарт биднийг муулж байгаа нь харагдвал зориуд нүдэн дээр нь үнсэлдэж дургүйг нь бүр хүргэдэг.
Эцэг эх маань намайг Рессатай утсаар ярих цахимаар харилцахыг хүртэл хатуу хориглосон. Бүр намайг ашиглах гэж байна гэж ятган итгүүлэх гэдэг.
.jpg)
Бид жинхэнэ заяаны хос. Нэгэнгүйгээрээ байж чадахгүй. Бид хамтдаа байхын тулд л төрсөн. Цаашдаа хамт байна. Манай ээж намайг хамгийн их хориглодог. Гэтэл миний хойд аав ээжээс 27 насаар ах шүү дээ. Ресса ээжээс ердөө л найман насаар ах. Харин хойд ааваас 18 насаар дүү гэж Леа бичжээ.
.jpg)
Найз хүүхнүүд маань намайг хөгшин хүнтэй суугаад удаан хамт амьдрахгүй. Нэг их удалгүй нас барвал бэлэвсэн эмэгтэй болсон чамтай ахин хэн ч суухгүй гэж айлгадаг хэмээн бүсгүй гоморхсон байна.
НУУЦ.мн