Таны зөв. Тэд одоогоор нийгэмд овойж оцойтол ихийг хийж бүтээж амжаагүй. Гэхдээ өөр өөрсдийн сурсан мэдсэнээ нийгмийн хөрсөнд бат суурьтай тарих, ирээдүйд ихийг хийж бүтээх тэмүүлэл дүүрэн охид. Өнөөдөр гудамжаар тав алхаад, фэйсбүүк инстаграммын товчийг тав дарах тутам хөөрхөн охид гарч ирж байгаа нь үнэн.
Хөөрхөн, гоо үзэсгэлэнтэй дээр нь авьяаслаг, мэдрэмжтэй, мэргэжилдээ эзэн болсон эдгээр охид үеийнхэн дундаа аргагүй цойлж байна. Тэд шинэ үеийнхэн. Фэйсбүүкнийхээ зураг шиг бай л даа гэдэг үг энэ охидод үйлчлэхгүй. Тэд бодит амьдрал дээр зурагнаасаа хол тасархай.
1. Б.Янжиндулам: Спортын гимнастикийн олон улсын мастер Б.Янжиндулам жүжигчний мэргэжил сонгон БНСУ-д амжилтын зам нь нээгдсэн. Солонгосын үндэсний их сургуулийн оюутан тэрбээр нэр хүнд бүхий театрт ажиллах урилга гардсан. Дэлхийг байлдан дагуулж байгаа Солонгос кино урлагт Монгол охин хөл тавих зам гарсан нь сайхан мэдээ. Дүр төрх мэдлэг чадварын хувьд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа.
2. М.Цэрэндолгор: ”ТюТю” киноны гол дүр М.Цэрэндолгор Москвад Театр урлагийн академид суралцдаг. Балетчин гэж эндүүрмээр төрхтэй. Сонирхлоороо хичээллэдэг гэсэн. Урлагт шинэ хүн. Харин инстаграммд хэзээний олон дагагчтай супер од. Фото модель гэж эндүүрдэг. Нууц задлахад түүний төрсөн дүү зурагчин. Магадгүй мэргэжилдээ ахихад нь эгч өөрөө модель болж дэмжлэг үзүүлдэг байх нь байна.
3. Х.Мөнгөнцэцэг: Нийтийн дууны отгон гүнж тодотголд торох юмгүй хүрсэн бүсгүй бол Х.Мөнгөнцэцэг. Дуучны хувьд чадварлаг төдийгүй фото модель чиглэлд чамгүй амжилт үзүүлсэн. Далд авьяасаа нээсэн гэх үү дээ. Төрөлхийн унаган гоо үзэсгэлэн монголжингоо төрх нь гэрэл зурагчдын анхаарлыг татаж моделиороо сонгох болсон. Жинхэнэ байгалаараа бүсгүй.
4. Д.Сумъяа: Рио-2016 олимпийн мөнгөн медалийн эзэн болж медалийн салхийг хагалсан жүдоч Д.Сумъяа энэ шүү дээ. Түүний гоё зураг топ Э.Одгэрэлтэй андуурахаар байгаа талаар сошиал медиад шуугиж байв. Олимпийн сар ямар ч хөөрхөн охин гоё зургаа тавьсан Д.Сумъяагаас хөөрхөн харагдахгүй. Тамирчин бүсгүйчүүд будаг шунхгүй гарч ирж буй дүр зураг ойрын өдрүүдэд олны сэтгэлд ойр туссан гэсэн.
5. Д.Майцэцэг: МҮОНТ үеийн үед чадварлаг дээр нь сайхан хөтлөгч бүсгүйчүүдээрээ алдартай. Д.Майцэцэг Үндэсний телевизийн шинэ үеийн төлөөлөгч. “Үргээлэг”, “Босго тотго” кинонд туслах дүр “Хурд”-ын клип, хэд хэдэн реклам гэхчлэн урилга ихтэй байдаг модель. Мэргэжлийн сэтгүүлч. Хөтлөх чадварын хувьд телевизээ өнгөлж яваа чадварлаг мэдрэмжтэй бүсгүй.
6. Т.Батцэцэг: Дэлхийн мисст оролцсон үе үеийн бүсгүйчүүдээс олон нийтийн ой санамжинд хамгийн тод үлдсэн нь Т.Батцэцэг. Маш олон фэнтэй. Үнэлгээ өндөртэй модель. Дарханы охин даруухан төрхөөрөө эрчүүдийг татдаг, дуртай дүр нь. Нэр бүхий эрхмүүдтэй холбогдсон дуулиан тасардаггүй. Хэнтэй үерхэж байгаад яагаад салснаа нуулгүй хэлж орхидог. Өөрийнхөөрөө шударга байдал нь олонд таалагддаг гэмээр.
7. А.Хишигдалай: “Universe Best Songs” наадамд ялагч болоогүй ч тод гарч ирсэн оролцогч. Тус тэмцээний нүүр царай гээд хэлчихэд болно. Маш чадварлаг дуучин. Өдөр ирэх бүр хөөрхөн болж байгаа гэж фэнүүд нь магтдаг. Хөдөлмөрч бүсгүй үнэхээр өөртөө шинэчлэл авч ирж чадсан. Бас л мэргэжлийн модельтой үзэлцмээр дүр төрх. Дээр нь дуучны авьяас нэмэгдэхээр гараад өгнө биз дээ.
8. М.Анхцэцэг: Түүнийг хамгийн царайлаг хүндийн өргөлтийн тамирчин гэж тодорхойлсон. Эгдүүтэй төрхөн дээр эгнэшгүй хүч тэнхээ өгөгдөнө гэдэг сонин тохиолдол. Будаж янзлаагүй байхад ийм. Угийн эмэгтэйлэг төрх байдал төлөвлөгөөтэйгөөр бүтээгдэх биш байгалаасаа өгөгддөг гэдгийн нотолгоо.
9. П.Шүүдэрцэцэг: ”Хайрлаж болох уу” кинонд махлагдуу охин туслах дүр бүтээж байсан нь өнөөдрийн П.Шүүдэрцэцэг. Тэр үеэс өнөөдөр хүртэл их өөрчлөлтийг өөртөө авчирсан. Гоо үзэсгэлэн бол хөдөлмөр. Жүжигчний хувиар олон кинонд тоглож рекламны саналд даруулах хэмжээний үнэтэй эрэлттэй болтлоо тэр хөдөлмөрлөсөн.
Э.Эгдэрмаа
эх сурвалж: mglradio.com