Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Маргарет Тэтчерийн “ТӨМӨР” мэт эшлэлүүд

$
0
0
  • 2080
  • Ялагдал аа? Би тийм үгний утгыг ойлгодоггүй
  • Эмэгтэй хүн бүр өрх гэрийн асуудлыг сайн ойлгодог шигээ улс орныг удирдах асуудлыг бас сайн ойлгодог
  • Эр тахиа сайн донгоддог байх, гэхдээ өндгийг эм тахианууд дардаг юм шүү
  • Хэрвээ чи ямар нэг зүйлийн талаар ярих бол эрчүүд рүү оч, харин хийхээр бол эмэгтэйчүүд рүү оч
  • Өрх гэр чухал ч эмэгтэйчүүдийн хил хязгаар байж болохгүй
  • Хувь хүний минь нэр төр рүү халдаж байгаад би баяртай байна. Улс төрийн шүүмжлэх зүйл дайснуудад маань үлдээгүй гэсэн үг.
  • Дайснаа сайн судлах хэрэгтэй, хэзээ нэгэн цагт тэднийг найзаа болгох ч юм билүү
  • Бүгдийг сэтгэл зүрхнээсээ хийх хэрэггүй. Дараа нь зүрх сэтгэлээ салгаад явахад тэр чинь хэвийн ажиллаж байх ёстой.
  • Эдийн засгийн эрх чөлөөгүйгээр өөр ямар ч эрх чөлөө байх боломжгүй
  • Үнэндээ бидний бүх санаа зовдог зүйлсийн 90 хувь нь биелэл болдоггүй
  • Улс орны баялаг заавал байгалийн баялгаас бий болох ёсгүй. Бүр түүнгүйгээр байж ч болно. Хамгийн гол баялаг бол хүн. Төр хүмүүсийнхээ авьяас билгийг хөгжүүлэх суурийг бэлдэх ёстой.
  • “Үгүй” гэж хэлэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс хамаагүй илүү
  • Хүнийг танихад надад 10 секунд хангалттай, харин дараа нь энэ сэтгэгдэл ховорхон өөрчлөгддөг
  • Өнөөдөр эелдэг зан маш үнэтэй болсон бол увайгүй зан ямар ч үнэгүй болжээ
  • Намайг шүүмжлэгчид, хэрвээ би Темзагийн эргээр алхаж явбал, тэр усанд сэлж чаддагүйдээ ингэж байгаа юм гэхээс ч буцахгүй байна.
  • 2079

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>