-Төмс1 кг
-Давс
-Хар перец
- Масло 1 хоолны халбага
-Ургамлын тос 2 хоолны халбага
-Том сонгино 1 ширхэг
-Үхрийн мах 500 гр
-Өндөг 3 ширхэг
-Сухар 2 аяга
-Хуурай гурил тал аяга
-Шарах ургамлын тос
Тонкацу соус
Хийх арга:
- Төмсөө хальсалж, хэрчээд зөөлөртөл чанана.
- Уснаас нь шүүж гаргаад давс, перец,масло хийн нухна.
- Сонгиноо дунд зэргийн гал дээр зөөлөртөл хуурна.
- Махаа нэмээд болтол хуурсны дараа давс, перец хийн хөргөнө.
- Төмстэй холихын өмнө шүүсийг нь сайтар шахаж гаргана. Тэгэхгүй бол нялцайгаад котлет маань биегүй болно.
- Төмстэй сайтар нухсны дараа котлет хийж бэлдэнэ. Хийхийн өмнө амсаж давсаа тааруулаарай.
- Эхлээд хуурай гурил дээр өнхөрүүлээд хутгасан өндгөндөө дүрэн сухараар бүрж, шарахад бэлдэнэ.
- Дунд зэргийн гал дээр хоёр талаар нь шарна. Дотор тал нь аль хэдийн болсон болохоор гадна талыг нь сайхан шаргалттал шарахад болно.
- Бэлэн болсон котлетыг гал тогооны цаасан дээр тавьж, тосыг нь авна. Ингээд бэлэн боллоо.