Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

ОЛИМП ТАМИРЧДЫН ГЭРЛЭХ САНАЛ ТАВЬДАГ ГАЗАР БОЛЖЭЭ

$
0
0

Сэтгэл уярам гэрлэх саналыг дэлхийн хамгийн том спортын наадмын үеэр тавих нь тамирчдын дунд тренд болжээ.

Өнгөрсөн долоо хоногт Бразилын ригбигийн шигшээ багийн тамирчинд тэмцээний талбайд гэрлэх санал тавьж байсан.

Харин энэ удаад Хятадын усанд шумбалтын тамирчин Хэ Зи эмэгтэйчүүдийн 3 метрийн гүнд шумбах төрөлд амжилттай оролцон мөнгөн медаль авсныхаа дараа түүнээс ч үнэтэй бэлэг болох сүйн бөгжийг найз залуу Шин Хайгаасаа авсан байна.

Түүний найз залуу болох Шин Хай нь өнгөрөгч долоо хоногт эрэгтэйчүүдийн 3 метрийн усанд шумбах төрөлд хүрэл медаль хүртсэн байна.

Найз залуу нь олон орны үзэгчид, сэтгүүлчдийн өмнө өвдөг сөгдөн гэрлэх саналыг түүнд тавьжээ.

Хэ Зи “Бид үерхээд зургаан жил болж байна. Би түүнийг ингэж санал тавина гэж ерөөсөө бодоогүй гэв. Тэр олон зүйлийг надад амлаж, түүндээ хүрдэг ч энэ удаа миний сэтгэлд үнэхээр хүрч чадлаа. Энэ залууд би бүх л амьдралынхаа турш итгэх болох хүн гэж бодож байна” гэв.

 

Мөнгөн медаль болон гэрлэх санал хүлээн авахаас хэдхэн мөчийн өмнө...

Мөнгөн медаль болон гэрлэх санал хүлээн авахаас хэдхэн мөчийн өмнө…

 

 

Хе Зи шоконд орсон боловч уйлсаар “тийм” гэж хэлэв...

Хе Зи шоконд орсон боловч уйлсаар “тийм” гэж хэлэв…

 

 

Эрсдэлтэй мөчийн дараах баярт царай...

Эрсдэлтэй мөчийн дараах баярт царай…

 

 

Хүрэл медальт Италийн тамирчин Таниа Кагнотто, алтан медальт Хятадын тамирчмин Ши Тинг мао нар.....

Хүрэл медальт Италийн тамирчин Таниа Кагнотто, алтан медальт Хятадын тамирчмин Ши Тинг мао нар…..

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles