Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Л.Балхжавыг ихрүүдийн өвөө болгосон хөөрхөн бэр

$
0
0

Найруулагч Б.Чингүүн уран бүтээлийн олз омог арвин яваа залуу уран бүтээлч. Нэг үе жүжигчин А.Ганчимэгт хайр зарлаж богино хэмжээний киногоо зориулж байлаа. Уран бүтээлчдийн хувьд л бие биенээ хайрласан сэтгэл байсан уу тэд амьдрал зохиогоогүй. Харин Б.Чингүүн хайраа олжээ. СУИС-д сурдаг Ч.Сэлэнгэ “18 нас Би чамд хайртай” киноны гол дүрийг бүтээж кино урлагт нэгэн шинэ дүр төрх орж ирснийг илэрхийлсэн. Солонгост байж байгаад СУИС-т хожуу орсон Ч.Сэлэнгэ ердөө нэг киногоор од болсон гэж болно. Залуу найруулагч Б.Чингүүн, Ч.Сэлэнгэ хоёрын хайр сэтгэл амилж ихрүүдийн ээж аав болсон баярт мэдээг өрхийн тэргүүн дуулгав. Нижгэр хуримнаас урьтаж ирсэн бяцхан ихрүүд ээж аав эмээ өвөөгийн нар болж хайр ундруулж байгаа талаар аав гайхуулжээ. Залуу хосууддаа аз жаргал хүсэн ерөөе! 

Э.Эгдэрмаа

zovsongolt.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>