Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Сиара: Жирэмсэн эмэгтэй өлсч болохгүй

$
0
0

 

Дуучин, продюссер, бүжигчин, жүжигчин гээд олон талын авьяастай уран бүтээлч бүсгүй бол Сиара. Тэрбээр өдгөө29 настай бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард анхны хүүхдээ төрүүлсэн юм. Сиара англи хэл дээр хэвлэгдэн гардаг эмэгтэйчүүдэд зориулсан “Shape” сэтгүүлийн энэ сарын нүүрийг чимсэн байна. Тэрбээр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа эргээд нарийхан гоолиг болсон нууцаасаа хуваалцжээ. Бие давхар байхдаа дуучин бүсгүй 28 кг жин нэмсэн бөгөөд жингээ хасахын тулд идэвхтэй хөдөлмөрлөсөн аж. Ингээд түүний зөвлөгөөг танд хүргэж байна.

 

Идэвхтэй хөдөлгөөн таныг эрүүлжүүлнэ: Би хүүгээ тээж байхдаа нэг зүйлийг маш сайн ойлгосон. Энэ бол жирэмсэн эмэгтэй хэзээ ч өлсч болохгүй. Учир нь би тэр үед яг л чөтгөр шиг их өлсдөг байсан. Тухайн үед биедээ сайн гэсэн бүх хоол, хүнсийг хэрэглэсэн. Төрсөнийхөө дараа ч гэсэн би идсээр л байв. Дасгал, сургуулилт ч хийж чадахгүй. Тэгээд л нэг мэдэхэд 28 кг нэмсэн. Эмч тэр үед надад дасгал хийж эхлэх ёстойг минь сануулсан. Тиймээс дасгал сургуулилтаа эхлүүлэхээр шийдсэн. Гүйлтийн зам дээр гүйж эхэллээ. Өдөрт 2-3 удаа гүйдэг байлаа. Мөн зөв хооллолтыг эрхэмлэх болсон. Энэ бол миний 28 кг хасах эхлэл байлаа. Би энгийн бөгөөд эрүүл, хялбар аргаар жингээ хаяхыг эрхэмлэсэн.

 

Боксоор хичээллэх боллоо: Миний дасгалжуулагч Гуннар боксоор хичээллэхийг санал болголоо. Юун түрүүнд чи боксоор хичээллэж байхдаа бүх анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэйг санаж байх нь чухал. Боксоор хичээллэж дууссаныхаа дараа бүхнийг байлдан дагуулсан юм шиг гайхалтай мэдрэмжийг авдаг байв.

 

Зөв хооллолтын дүрэм: Эхлээд би өөртөө өглөөний хоолыг заавал идэж байх хэрэгтэйг сануулсан. Хоолны дэглэмийг маш хатуу барихаар шийдсэн. Гэвч хааяа самар, зайрмаг зэрэг дуртай зүйлээ идчихдэг байв. Намайг турахад цэвэр ус их тусалсан гэж боддог. Ус үнэхээр хамгийн чухал зүйл шүү. Би өөртөө “Ус бол эм” хэмээн хэлж, өдөр бүр их хэмжээний ус уудаг болсон.

 

Илчлэг ихтэй хоол баяртай: Бүсгүйчүүд минь “Хоол чинь хаашаа ч явчихгүй” гэдгийг өөртөө сануулах нь чухал. Та нар илчлэг ихтэй хоол идэхийг хүсч байвал “Энэ үнэхээр надад хэрэгтэй юу” гэж асуугаад үзээрэй. Би ч гэсэн энэ асуултыг өөртөө тавьдаг байсан. Гэхдээ эцэст нь дараа идэж болох юм гэсэн санаа надад төрдөг байсан юм шүү.

 

Өмнөө тавьсан зорилгоо чангаар хэлж бай: Өмнөө тавьсан зорилгоо чангаар орилж өөртөө хэлдэг байв. Энэ ч маш үр дүнтэй арга гэж боддог. Ингэж дөрвөн сарын хугацаанд 28 кг хасч чадсан юм.

 

Хувийн амьдрал: Дуучин, дууны үг зохиогч, бүжигчин, жүжигчин, загвар өмсөгч гээд олон салбарт хүч үзэж яваа түүний хувьд өөрийн гэсэн ертөнцийг хэдийнэ бий болгож амжсан хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг. Дуучин Сиара 1985 оны аравдугаар сарын 25-нд Карлтон Харрис, Жэки нарын ганц охин болж Америкийн Техас хотноо мэндэлжээ. Аав нь армид ажилладаг байсан тул тэрбээр багадаа америкийг тойрон аялж, амьдардаг байжээ. Түүнийг дуучин болоход хамгийн ихээр нөлөөлсөн хүн бол Майкл болон Жанет Жексон нар гэнэ. Тэрбээр бүр яг л тэдэн шиг болно гэж мөрөөдөж эхэлсэн байна. Түүний хувьд Майкл Жексон хамгийн агуу дуучин бөгөөд өөрийг нь амжилтад хүрэхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүн гэж үздэг байна. Өнгөрсөн онд түүний сүйт залуу хүүхдийнх нь эцэг реппэр “Future” гэр бүлээсээ гадуурх харилцаатай байсан нь нотлогдож, харилцаагаа өндөрлөсөн байна. Хосууд нэг жилийн хугацаанд үерхэж байсан ба гэрлэхээр төлөвлөж хуримын даашинзаа хүртэл сонгосон байжээ. Энэ оны дөрөвдүгээр сард тэрбээр Америкийн үдэсний хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Рассел Уилсонтой дотно харилцаа үүсгээд байгаа юм.

 

Уран бүтээл: Түүний анхны бие даасан цомог 2004 онд “Goodies” нэртэйгээр гарч байв. Энэхүү цомог нь дуучин Сиараг олон нийтэд танилцуулсан бөгөөд америк даяар олон сая хувиар борлогдсон байна. Тэрбээр 2006 онд“Сиара: Хувьсгал” хэмээх хоёр дахь бие даасан цомгоо гаргажээ. Сиара энэ цомгоо дэлхий даяар хоёр сая хувь борлуулж чадсан байна. Энэ оны нэгдүгээр сард тэрбээр зургаа дахь бие даасан цомог “Jackie”-г гаргасан юм.

 

Г.Нямсүрэн



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>