Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хөлний майга засах хялбархан аргууд

$
0
0
12
Майга хөлийг мэс заслын бус аргаар засах боломж байдаг юм байна. Ийм хөлтэй төрсөн хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд сэтгэл дундуур байдаг нь нууц биш. Хэдийгээр тэд өвчин зовлонгүй төрсөн ч гэлээ цаанаа л сэтгэлийн зовиуртай явдаг. Хөлийн майгыг тодорхой спортьн төрлөөр хичээллэн засч болдог. Майга хөлийг тэв  тэгшхэн болгоно гэдэг хэцүү ч хичээсний үр дүн гарах нь зайлшгүй. Тиймээс энэхүү дасгалуудыг тууштай хийгээрэй.
О маягийн майгыг засах дасгал

Монголчууд голчлон ийм майга байдаг. Ийм хөлийг засахад уран гулгалт, гимнастик, мэлхий сэлэлтээр хичээллэх нь их үр дүнтэй. Мөн дараах дасгалыг хийхийг зөвлөе.
1. Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу.
2. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж өлмийгөө гадагш нь хурдан хурдан эргүүл. (20 удаа)
3. Сөхрөн суугаад өлмийг гадагш хандуулан болж өгвөл өсгийгөө шаланд хүргэж суу. (мөн 20 удаа) Энэ цогц дасгалыг өдөрт хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Хамгийн гол нь ачааллыг аажим аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй шүү.
gorgeous_legs_43_zpsca8ad401
X маягийн майгыг засах дасгал

Ийм хөлийг засах гол арга бол унадаг дугуйгаар явах, дугуй мэт жийдэг тренажер дээр байнга дасгал хийх явдал гэж мэргэжилтнүүд үздэг. Хэрэв боломжтой бол морь унаж байвал тун сайн. Усан санд явдаг бол “брасс” маягийн сэлэлт тус болно. Мөн доорхи дасгалыг өдөр тутам хийж байгаарай.
1. Дээс тоглож бай. Анхандаа 30 удаагийн үсрэлт хийх хэрэгтэй. Яваандаа 100 хүртэл давталттай дээствэл зохино.
2. Шалан дээр завилж суу. Тэгээд гараараа тулахгүйгээр хурдхан шиг бос. (20-30 удаа) Ингээд дасгалаа ялигүй өөрчлөх замаар давтах тоогоо 2-3 дахин нэмэгдүүл. Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Тогтмол хичээллэж байж үр дүнд хүрнэ. Хамгийн гол нь хэдэн удаа хийгээд орхих биш тууштай байж чадвал  танд үр дүнгээ өгөх болно.Дашрамд хэлэхэд олон мянган хүн шантрал гэдэг зүйлээс болж зорилгодоо хүрч чадалгүй сэтгэл ханамжгүй амьдарсаар л байна. Харин тууштай байдлынхаа хүчээр багахан шалгуурыг давж том бэлгийг авч буй хүмүүс ч байна.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>