Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хамгийн амттай шорлогны мах бэлтгэх жорууд

$
0
0

f0e333bacc6c7c9412b58f8361fe8fbfАялал зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан салахын аргагүй амттай шорлог хийхэд махаа хэрхэн амтлаж, бэлтгэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.

  • Улаан лоолийн шүүсэнд дарах

Махаа хэрчээд давс, перецээр амтлаж, бага зэрэг ургамлын тос, дарс, “Worcestershire” сүмс нэмнэ. Дараа нь улаан лоолийн шүүсээ хийгээд 3-4 цаг дарна.

  • Гичэнд дарах

Гахайн мах болон гич-майонезны сүмс хоорондоо маш гоё зохицдог. Махаа хэрчээд давс, перец, хмели, майонез, гичээр амтлана. Дараа нь мах, сонгино гэх дарааллаар тавиад дээр нь нимбэгийн шүүс асгаж, дулаахан газар хэсэг байлгасны дараа хөргөгчинд 5-аас 7 цаг байлгах хэрэгтэй.

  •  Кавказ маягаар дарах

Хэрэв таны шорлог хийхээр сонгож авсан мах шинэ, сайхан бол энэ аргыг ашиглаарай. Кавказад шинэхэн махыг хийжүүлсэн эрдэст усанд 2-с 3 цагийн турш сойдог. Дараа нь давс, перецээр амтлаад шарах хэрэгтэй.

  • Анар болон цагаан гаанд дарах

Махаа томхон хэрчиж, цагаан гаагаа давстай цуг сайтар хольж байгаад махан дээрээ цацаж өгнө. Дараа нь улаан лооль нимгэн хэрчиж махан дээгүүрээ хучаад, дээрээс нь анарын шүүс хийгээд 3-с 4 цаг дарна.

  • Ткемалитай шорлог

Сонгиныг цагариг хэлбэртэй, махаа томхон, улаан лоолийг өргөн цагариг хэлбэртэй хэрчинэ. Мөн нимбэгийн шүүс шахаж бэлдэх хэрэгтэй ба нохойш хошуу болон перецийг холиод махаа давсалж, бэлдсэн амтлагчууд, ткемали, нимбэгийн шүүсээ холино. Ингээд махаа дээр дээрээс нь давхарлангаа сонгино, улаан лооль, ногоогоо завсар нь хийж өгөөд 3 цаг орчим битүү таглаж байлгаарай.

  • Дарсанд дарах

Дарсаар амтлаж даршлах арга нь гахайн маханд илүү тохиромжтой байдаг. Учир нь үхрийн мах ийм даршинд хангалттай зөөлөрдөггүй. Махаа хэрчиж, нунтаг кориандр, перец, давс цацаж сайтар холино. Үүний дараа бага зэрэг дарс хийгээд хонуулах хэрэгтэй.

  • Цайнд дарах

Хэрчсэн махаа давс, амтлагчаар амтлаад хөргөсөн цай ахиухан/махаа далд ортол/ хийгээд 8-с 12 цаг орчим хөргөгчинд байлгаарай.

  • Цагаан гаа болон буурцагны сүмсэнд дарах

Энэ даршлах арга үхрийн маханд илүү тохирно. Цагаан гаагаа үрж, махаа томхон хэрчинэ. Махаа цагаан гаа, улаан перецээр амтлаад буурцагны цуу нэмж хутгаад 2-с 3 цаг байлгаарай.

  • Кивинд дарах

Киви жимс нь махыг маш сайн зөөлрүүлдэг. Тиймээс хонь, үхрийн маханд илүү тохиромжтой. Сонгиноо сайтар жижиглэн хэрчиж, кивигээ жижгэвтэр шоо дөрвөлжин маягаар хэрчинэ. Махаа шарахад тохируулж томоохон хэрчим болгоод амтлагч, сонгино, кивигээ хольж, бага зэрэг давс цацаад, эрдэст ус нэмээрэй. Ингэж дарсан мах хурдан амт орж, зөөлөрдөг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>