1. Tyson Beckford
Тайсон Бэкфордыг “Victoria Secret”-ийн сахиусан тэнгэр Шанина Шейкийн найз залуу гэдгээр нь зарим хүмүүс мэдэх билээ. Түүний эцэг Африк-Панамын гаралтай байсан бол эх нь Африк-Ямайка, Хятад цус холилдсон нэгэн байжээ. Бэкфорд олон жилийн турш “Herb Ritts”, “Gucci”, “Tommy Hilfiger”, “Calvin Klein” зэрэг алдарт брэндүүдийн нүүр царай болсоор ирсэн юм. “People” сэтгүүл ч түүнийг “Хамгийн царайлаг 50 хүн”-ий жагсаалтдаа багтааж байсан аж. Мөн тэрбээр Бритни Спирсийн “Toxic” дууны клипинд тоглож байжээ.
2. David Gandy
Их Британийн загвар өмсөгч Дэвид Ганди бол богино хугацаанд загварын ертөнцөд амжилт олсон нэгэн билээ. Тэрээр нэлээд олон жилийн турш Италийн “Dolce & Gabbana” брэндийн нүүр царай болж ирсэн юм. Харин 2001 оноос “Hugo Boss”, “Banana Massimo Dutti” зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэг билээ.
3. Brad Kroenig
Дэвид Гандиг бодоход “Dolce & Gabbana” санаанд буудаг бол Брэд Кроенигийн нэрийг хэлмэгц “Chanel” брэнд санаанд орох жишээний. Тэрээр 2003 онд Лагерфельдийн хараанд өртсөнөөр загварын карьераа эхэлжээ. Хожим Лагерфельд Кроенигийн амжилтын тухай өгүүлэх “Metamorphoses of an American” номоо гаргасан байдаг.
4. Jon Kortajarena
Эдүгээ 29 настай, Испанийн загвар өмсөгч Жон Кортахарена 2004 онд Миланы загварын тайзнаа Жоржио Армани, Парисын тайзны Жон Гальяно нарын загварыг өмсч гарснаас хойш хамгийн их эрэлт хэрэгцээтэй загвар өмсөгчдийн нэг болжээ. Секс бэлэг тэмдэг хэмээн нэрлэгддэг Кортахарена өнгөрсөн хугацаанд “H&M”, “Hudson Jeans”, “Karl Lagerfeld”-тай гэрээ байгуулж чадсан байна.
5. Sean O’Pry
25 настай залуу модель Шон О’Прайг 2007 онд алдарт стилист Ноле Марин загварын ертөнц оруулж ирж байсан бөгөөд эдүгээ О’Прайг жилийн 1.5 тэрбум ам.долларын орлоготой загвар өмсөгч болжээ. “Giorgio Armani” болон “Bottega Veneta”-ийн нүүр царай болсон О’Прайг “Форбс” сэтгүүл 2009 оны хамгийн амжилттай яваа загвар өмсөгчөөр нэрлэж байсан юм.
6. Marcus Schenkenberg
Хэдийнэ ахмад загвар өмсөгчдийн тоонд багтах Маркус Шенкенберг 1990-аад оны үед “Calvin Klein”-ий нүүр царай болж явсан билээ. Удалгүй түүний карьер өсч “Versace”-тай гэрээ хийж чадсан бөгөөд тухайн үед Памела Андерсон, Жессика Симпсон зэрэг алдартай бүсгүйчүүдтэй болздог байжээ.
7. Mathias Lauridsen
Анх 2004 онд “Dior Homme”-гийн нүүр царай болж байсан Данийн загвар өмсөгч Матьюс Лауридсен одоо туршлагатай моделиудын нэг болжээ. Тэрээр “Lacoste”-гаас эхлээд “Salvatore Ferragamo”, “Givenchy” зэрэг алдарт брэндүүдтэй хамтарч ажиллаж байсан юм.
8. Mark Vanderloo
1990-ээд оны үед Амстердамын Их сургуульд түүхийн чиглэлээр суралцаж явсан Марк Вандерлоо 2005 онд “Hugo Boss”-ийн нүүр царай болсноор загвар өмсөгчийн карьераа эхэлж байсан. Удалгүй “Giorgio Armani””, “Banana Republic”, “Donna Karan”, “Trussardi” зэрэг алдарт брэндүүдтэй гэрээ хийжээ. Тэрээр 2008 онд “Америкийн дараагийн топ модель хэн бэ” шоуг зохион байгуулахад оролцож байсан билээ.
9. Noah Mills
Канадын загвар өмсөгч Ноа Миллс 2003 онд Ванкуверийн Их сургуульд суралцаж байхдаа загварын карьераа эхлүүлсэн байна. “Dolce & Gabbana”, “Bottega Veneta”, “Tommy Hilfiger”-тэй хамтарч явсан 31 настай модель өнөөг хүртэл загварын салбартаа ажилласаар байгаа билээ. Дашрамд дурьдахад, Миллс “Их хотын секс” кинонд дүр бүтээгээд амжжээ.
10. Evandro Soldati
Бразил гаралтай халуухан загвар өмсөгч Эвандро Солдати 2002 оноос загварын ертөнцөд гараагаа эхэлж байсан бөгөөд 2007 онд “Giorgio Armani”, 2008 онд “Armani Jeans” нүүр царай болж байжээ. Түүнчлэн “Louis Vuitton”, “Dolce & Gabbana” зэрэг алдартай брэндүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байжээ. “Форбс” сэтгүүл Солдатиг 2008 оны хамгийн алдартай, эрэгтэй загварын өмсөгчийн жагсаалтад багтааж байсан аж. Мөн тэрээр Лэди Гагагийн “Alejandro” дууны клипинд тоглож байсан билээ.