Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Люис Хэмилтон болзоот бүсгүйчүүдээ сольсоор

$
0
0

Формула 1-ийн нисэгч Льюис Хэмилтон ганц бие байгаагаа тунхаглах гэсэн мэт шоу бизийн ертөнцийн алдартай бүсгүйчүүдтэй ээлж дараалан болзоо тогтоосоор байна. Тэр сар гаруйнхны өмнө дуучин Рианнатай хамт Барбадост очиж, далайн эргээр хамтдаа зугаалж байсан бол хоёрхон хоногийн өмнө GQ сэтгүүлийн арга хэмжээнд хөлбөмбөгч Марио Балотеллигийн хуучин найз бүсгүй Фанни Нагуешатай хамт ирсэн юм. Тэднийг холбоотой болсон уу гэж хэвлэлүүд бараг шуугиж ч амжиж амжаагүй өчигдөр Л.Хэмилтон загвар өмсөгч Кэндел Женнертэй хамт Нью-Йоркоор зугаалж байгаад паппарацуудад “баригджээ”.

Дуучин Николь Шерзингертэй цөөнгүй жилийг хамтдаа үдсэн ч хэдэн сарын өмнө бүрмөсөн салсан Льюис Хэмилтон нэг хэсэгтээ ганц биеэр, эрх чөлөөтэй амьдрахыг илүүд үзэж байгаагаа саяхан өгсөн ярилцлагадаа онцолсон юм.

 

Эх сурвалж: Dailymail



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>