Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Жирэмсний дунд үеэс уух шингэнийг 1,5-1 литрээр багасгах хэрэгтэй

$
0
0

4e384802e7f7111bf0dc873478b8e684Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс жирэмсний үед хооллох дараахь зөвлөгөөг хүргэжээ.

Монгол эмэгтэй хүн бүр эрүүл саруул, чийрэг хүүхэд төрүүлэхийн тулд жирэмснээ зөв төлөвлөж, жирэмсэн үедээ зөв хооллох хэрэгтэй. Мэдээж ядрахгүйгээр ажлаа хийж, цэвэр агаараар амьсгалж, амралтаа зөв зохицуулах, стресс, ядаргаанд орохгүй, эерэг зөв бодолтой байх гээд бүгд л хэвлийд өсөж байгаа хүүхдэд хамгийн чухал.

Жирэмсэн эмэгтэйчүүд зөв, зохистой хооллосноор цус багадалт, жирэмсний хордлого, төрөлтийн хүндрэлээс, мөн тураалтай, цус багадалт, Д аминдэмийн дутал, иодын дуталтай хүүхэд төрөхөөс сэргийлнэ.

Жирэмсэн үед дэглэмтэй, тодорхой цагт тогтмол хооллох ба олон төрлийн бүтээгдэхүүнээр хийсэн тэжээллэг чанартай, уураг, өөх тос, нүүрс усыг шаардлагатай хэмжээнд хэрэглэх хэрэгтэй. Аминдэм, эрдэс бодисын эх булаг болсон жимс, хүнсний ногоог хоолондоо түлхүү хэрэглэх. Махан хоолыг хэтрүүлж хэрэглэхүй байх ба 14 хоногт нэг удаа загас, тахианы мах, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэвэл тохиромжтой. Уух шингэний хэмжээ жирэмсний эхний саруудад хэвийн байх боловч жирэмсний дунд үеэс эхлэн 1,5-1 литр хүртэл багасгах хэрэгтэй.

Жирэмсний эхний саруудад ургийн эд эрхтэн тогтолцоо нь нарийн дэс дараатай, тодорхой хугацаанд бүрэлдэн тогтдог учир чанартай, хангалттай хоол чухал ач холбогдолтой. Учир нь уураг, илчлэг дутагдахад бүх эрхтэнд шаардлагатай эс хуримтлагдаж чаддаггүй. Жирэмсэн эх уураг, илчлэг багатай хоолоор хоолловол ургийн тархины хөгжил хоцордог. Энэ цаашид хичнээн сайн хооллолоо ч тархины дутуу хөгжлийг гүйцээж чаддаггүй.

Эх дутуу хооллох нь ургийн хөгжил удаашрах, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрнө. Жирэмсэн болмогц эхчүүд эмнэлгийн хяналтанд орж, олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, фолийн хүчил, төмрийн бэлдмэлийг эмчийн зааврын дагуу заавал хэрэглэх шаардлагатай. Эдгээр бэлдмэл нь жирэмсэн эхэд болон ургийн хөгжилд чухал нөлөөтэй.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>